Эго гэж юу вэ?


“Эго”-г яст мэлхий эсвэл том цох хорхой гэх мэт зарим амьтдад байдаг нэгэн төрлийн хамгаалттай, зузаан хуяг, бамбайтай харьцуулан ойлгож болно. Энэ хуяг, бамбай таныг бусад хүнээс болон гадаад ертөнцөөс тасалдаг. Хуяг гэж би "энд" байна, харин бусад хүмүүс, орчлон ертөнц "тэнд" байна гэсэн таны бусдаас өөрийгөө салангид авч үздэг мэдрэхүй, ойлгоцыг хэлж байгаа юм. "Эго” гэдгийг бид ихэвчлэн аминч үзэл, биеэ тоосон бардам зан гэж ойлгодог. Хүн бүрд “Эго” гэдэг зүйл нь их, бага хэмжээгээр оршиж байдаг тул тэр нь өдөр тутам гаргаж байгаа шийдвэрүүдэд тань нөлөөлж, амжилт гаргах, хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлөх боломжоос тань хойш татаж байдаг.