ХИЧЭЭЛ 1. ОРОН НУТАГ ДАХЬ СОЁЛЫН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА УНДНЫ УС
ЗОРИЛГО
Оршин суугаа газрынхаа байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг олон өнцгөөс харах, үзэл бодлоо илэрхийлэх, хамтын шийдэл гаргах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог хангаснаар тэдний байгаль хамгаалах ухамсар, соёлыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Орон нутгийн амьдралын хэв маяг, эдийн засгийн байдал, газар зүйн байршил: Монголчууд газар нутгийнхаа ус, хөрс, ургамлыг дорвон цагийн нүүдлээр хамгаалж ирсэн уламжлалтай. Өнөөдөр хүн амын болон малын тоо толгойн осолт нь эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй боловч малчид нүүдлийн тоог цөөрүүлэн нэг газраа удаан хугацаагаар нутаглах нь хүн малын төвлөрөл бий болгож, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт ган, зуд, хүчтэй салхи, шуурга зэрэг байгалийн үзэгдэл ойрхон давтамжтой тохиолдох, цөлжилт бий болох нэг шалтгаан болж байна. Зарим нутгийн иргэд цөлжилт/элсжилтээс шалтгаалан булаг, булгийн эхээс 100 метрээс дотогш зайд гэрээ барих, нутаглах тохиолдол байна. Орон нутгийн иргэд ундны усны эх булаг, шандад гамгүй, хайхрамжгүй хандаж буй нь цаашид хүн, малын ундны усыг хүрэлцэхгүй болоход хүргэж байна.
- Орон нутаг дахь шашин шүтлэг: Монголчууд уул, ус, өвөрмөц тогтоц бүхий байгалийн тогтцыг амьтай бас эзэнтэй гэж үздэг. Энэ үзэл нь нэг талаас монголчуудын шашин шүтлэгтэй холбоотой. Хүрээлэн байгаа орчиндоо хандах монгол хүний зан үйл, хорио цээр, сэтгэл зүй нь шашин шүтлэгээс ихээхэн хамааралтай. Нутгийн иргэд оршин суугаа газрынхаа байгалийн зүй тогтлыг танин мэдэж булаг усаа хайрлан хамгаалах зан үйл, ёс заншил, өв уламжлалд шашин шүтлэг нөлөөтэй байжээ. Тухайлбал, усыг "рашаан, чандмань эрдэнэ..." гэх мэтээр нэрлэж, хайрлах, гамнах, цэвэр байлгахыг анхаардаг. Булаг, шандны усны дэргэдэх мод, бургасыг огтлох, хад чулууг хөндөж хөдөлгөх, усанд бохир зүйл оруулах, сүү, цагаан идээ дусаах, булаг шандны дэргэд юм угаах, угаадас асгахыг цээрлэнэ. Үгүй бол рашаан ширгэнэ, лус савдаг хилэгнэнэ. рашаан булаг бузартана гэх мэт үздэг байна. Өнөө цагт Монгол хүний байгаль хамгаалах уламжлалт зан заншил хот, суурин газар суурьших болсноор мартагдах аюул тулгарч байна. Нөгөө талаас байгаль орчин, ус, булаг шандаа хамгаалах уламжлалт зан заншлыг баримтлагчид болон суурин газрын оршин суугч, залуу үеийнхний дунд зөрчилдөөн үүсэж байна.
-
Орон нутгийн хүмүүсийн соёлын ойлголт, үнэ цэнэ, итгэл үнэмшил, үнэт зүйл, уламжлал: Орон нутгийн хүмүүсийн хоорондын харилцаа, нутаг усны хамтын эзэмшлийн соёл, хүн байгаль хоёрын зохицол, монгол хуний аж төрөх арга ухаан, зан үйл, байгаль хамгаалах ов уламжлалыг орчин үеийн албан хэм хэмжээ, шинжлэх ухаан, технологийн үндэслэатэй шийдлийг хослуулан байгаль орчин ус, ургамлаа хайрлан хамгаалах ухамсар, соёлыг нутгийн иргэд бий болгох шаардлагатай байна.
Зарим нэр, томьёоны тайлбарыг дараах хүснэгтэд үзүүлэв.
Цөлжилт | Ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах узэгдлийг хэлнэ. |
Элсжилт | Элс нүүж, ногоон ургамал ургах нөхцөлгүй болж, газрын хөлс элэгдэлд орохыг хэлнэ |
Булаг ширгэх | Элсжилтийн нөлөөгөөр газрын хорсноос ус ундран гарч буй ундаргууд дарагдах үзэгдлийг хэлэ Хүн байгаль, устай харилцах соёл, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна. |
Булгийн эхийг хамгаалах соёл | Хүн байгаль, устай харилцах соёл, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна |
Соёлын олон янз байлыг ойлгох | Өөрийн болон бусдын соёл, түүний онцлогийг тайлбарлах, эерэг, хүндэтгэлтэй байдлаар харьцуулах, өөр соёлтой хүмүүстэй хамтран ажиллах, шийдвэр гаргах чадвар юм. |