СЭДЭВ 1. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ


ЗОРИЛГО

Суралцагч өөрийн хэрэгцээ болон хүслийг ялган таних, хувийн хэрэглээ болон байгальд хандах зан үйлээ хянаж, бусад хүмүүс, улс орон, дэлхий ертөнцийн хүн төрөлхтөний сайн сайхан байдал, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Хэрэгцээ: Хүний амьд байх, амьдрахад хэрэг болох нь шаардлага.

Хүсэл: Хүний хэрэгцээгээ хангах тэмүүлэл.

Амьралын хэв маяг: Хүний бие бялдар, оюун санаа, сэтгэл хөдлөл, гоо сайхан байдлыг хангахад чиглэсэн дадал, зуршил.

Хог хаягдал: Өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг;

  • Аюултай хог хаягдал: Тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг;
  • Ахуйн хог хаягдал: Айл өрхөөс гарах энгийн хог хаягдлыг;
  • Дахивар нөөц: Дахин ашиглагдах, дахин боловсруулах, сэргээн ашиглагдах хог хаягдлыг;
  • Овор хэмжээ ихтэй хог хаягдал: 0.75 куб метрээс дээш эзлэхүүнтэй хог хаягдлыг;
  • Энгийн хог хаягдал: Аюултай хог хаягдлаас бусад хог хаягдлыг;
  • Хог хаягдал ангилах: Хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг;
  • Хог хаягдал цуглуулах: Хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор эх үүсвэрээс төвлөрүүлэхийг;
  • Хог хаягдал хадгалах: Байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөөлөлгүйгээр хог хаягдлыг савлаж байршуулахыг;