ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. ОРОН НУТАГ БА БҮС НУТГИЙН ЦАГ АГААРЫГ ТОДОРХОЙЛОХ
Багш хүүхдүүдэд хандан цаг агаар гэж юу вэ? Яагаад цаг агаарын тухай мэдэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт тавина. Сурагчид боломжит харилтын хувилбарыг дараах байдлаар гаргаж ирж болно. Тухайлбал, хувцсаа тохируулж өмсөх, мал маллах, аж ахуй эрхэлэхэд цаг агаарын мэдээг ашиглах гэх мэтээр өмнөх мэдлэг дээр тулгуурлан хариулж, цаг агаарын мэдээг юунд ашигладаг талаар эрэгцүүлэх, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн сурагчдаар мэдлэг бүтээлгэх зорилготой Цаг агаарыг хэрхэн тодорхойлдог вэ? гэсэн асуулт тавьж агаарын массын фронтыг харуулсан зураг дээр хэлэлцүүлэг явуулна. Зурагт үзүүлсэн агаарын массуудыг нэрлэн, дэлхийн аль хэсэгт ямар агаарын масс үүсэж байгааг хүснэгтээр үзүүлж онцлог шинжийг бичихийг хүснэ.
Дулаан болон хүйтэн агаарын массын нэрсийг өөрсдөө болон багшийн тусламжтай хүснэгтэд бөглөнө.
Агаарын масс | Ялгаа | Шинж | Агаарын масс | Ялгаа | Шинж |
---|---|---|---|---|---|
1. Экваторын | Жилийн турш халуун, чийглэг | 3.Сэрүүн орны | Эх газрын | Өвөл харьцангуй дулаан, чийглэг, зун нь харьцангуй сэрүүн чийглэг | |
2. Дулаан орны | Эх газрын | Харьцангуй чийглэг, дулаан | Далайн | Өвөл нь хүйтэн хуурай, зундаа халуун, хуурай, тоосоорхог | |
Далайн | Халуун, хуурай, тоосорхог | 4.Туйлын | Жилийн турш хүйтэн, хуурай, тунгалаг |
Цаг агаар өөрчлөгдөх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Яагаад? гэсэн асуултын хүрээнд багш бэлтгэсэн таних тэмдэг тарааж өгөх юм уу эсвэл самбарт зурна. Баг болгон хувааж цаг агаар өөрчлөгдөхөд бидний амьдралд илэрч байдаг өөрчлөлтүүд тус бүрийн тэмдгийг сонгож том цаасан дээр юм уу (самбарт) тэмдэглэнэ. Аль нь олон давхардаж байгааг тоолж асуултанд хариулахад бэлтгэх ба багш нэгтгэн дүгнэнэ.
БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ
Багш дараах байдлаар цаг агаарын тухай нэгтгэн дүгнэж болно.
Сурагчдын сонгосон таних тэмдгийг танилцуулаад өөр орхигдсон санаа байгаа эсэх дээр хэлэлцүүлэг явуулна. Ингэхдээ цаг агаар өөрчлөгдөх үйл явц нь хүний амьдрал, аж ахуйн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг ойлгуулахад сурагчдыг чиглүүлнэ.
Тухайлбал, цаг агаар өөрчлөгдсөнөөр хүний бие физиологид гарч болох өөрчлөлтийг жагсаан бичээрэй (энэ санааг гаргахад багш асуултаар чиглүүлнэ).
|
Сурагчдын хариулт дээр нэмж, цаг агаарын өөрчлөлт нь аж ахуйн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг болох талаар асуудал дэвшүүлнэ. Зун хэт халах үед сэрүүцүүлэх төхөөрөмж ашиглах, өвөл нүүрс түлэх, хүчтэй салхи шуурганы дараа цахилгааны шугам, байшин барилга эвдэрч нурах гэх мэтээр хариулна.
Сурагчдын хариултад үндэслэн цаг агаарын богино хугацааны эрс тэс өөрчлөлт нь хүний амьдрах орчин болон аж ахуйн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт гаргахад багш туслана. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүчтэй аадар бороо орж үер усны аюул бий болгож байгаа нь цаг агаарын аюултай үзэгдлийн нэг юм гэх зэргээр бидний өдөр дутмын амьдралд тохиолдож буй жишээгээр тайлбарлана.
Нөөц хэрэглэгдэхүүн: Аналогоос агаарын массын шинж чанарыг тодорхойлох 8 үгийг олоорой.
Т | О | О | С | О | Р | Х | О | Г | Ц |
Ө | Ы | Ө | С | Э | Р | Ү | Ү | Н | Х |
Ө | Л | Б | А | А | Д | Й | А | А | А |
Р | Г | Э | Б | Д | У | Т | Х | В | Л |
Х | Ч | И | Й | Г | Л | Э | Г | С | У |
У | Ө | О | Ө | А | А | Н | Д | А | У |
У | Р | Л | А | Л | А | Т | О | О | Н |
Р | Х | Б | О | У | Н | А | О | В | Б |
А | Д | Б | Х | У | А | В | Р | К | О |
Й | Т | У | Н | Г | А | Л | А | Г | Л |