ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. ЦАГ АГААР БА УУР АМЬСГАЛЫН ЯЛГААГ ТАНИН МЭДЭХ


Багш Монгол орны газар зүйн байрлалын тухай дараах эхийг уншиж өгнө.
“Зарим газар халуун дулаан, зарим нь сэрүүн, өөр нэг газар хүйтэн гэх зэргээр уур амьсгал ялгаатай байдаг. Үүнд юу нөлөөлөх вэ? Тухайн газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход тодорхой хүчин зүйл нөлөөлдөг. Манай орон х.ө. 41⁰35'-аас х.ө. 52⁰09' –ын хооронд оршдог учир сэрүүн уур амьсгалтай. Хэрэв манай орон экватор орчим байсан бол халуун уур амьсгалтай байх байв. Тухайн газар орны газарзүйн байрлал, өргөрөг, нарны тусгалын өнцөг, газрын гадарга, ус ба хуурай газрын хуваарилалт, далай тэнгис, агаарын орчил урсгал зэрэг хүчин зүйл уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлнө” (Зураг 1).

Зураг 1. Уур амьсгалыг бүрдүүлэгч хүчин зүйл

Дээрх эхийг уншиж өгсний дараа багш дараах асуултыг сурагчдад тавина.

  • Уур амьсгал гэж юу вэ? гэсэн асуултад хариулахын тулд өмнөх хичээлээр үзсэн цаг агаарыг тодорхойлох температур, агаарын даралт, салхи, хур тунадас, чийгшил зэргийг хэрхэн тодорхойлдог арга зүйг ашиглана.
  • Уур амьсгал яагаад цаг агаараас ялгаатай вэ? гэсэн асуудал дэвшүүлж дараах асуултуудад хариулт авна.
    • Зарим газар халуун дулаан, зарим нь сэрүүн, өөр нэг газар хүйтэн гэх зэргээр уур амьсгал ялгаатай байна вэ?
    • Тухайн газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар багш чиглүүлэх асуултууд тавьж ялгааг тодорхойлно.

Сурагчид багшийн тавьсан асуултын дагуу багаар ажиллаж хэлэлцүүлэг өрнүүлэх ба дараах байдлаар хариултын хувилбаруудыг дэвшүүлж болно.

Хувилбар 1 Хувилбар 2
  • Цаг агаар богино хугацаанд хувирч өөрчлөгддөг бол уур амьсгал нь урт удаан хугацаанд тогтвортой байна.
  • Цаг агаарын олон жилийн төлөв байдлыг уур амьсгал гэх бөгөөд уур амьсгал наад зах нь 35-50 жилийн цаг агаарын төлөв байдлыг авч үздэг.
  • Богино хугацааны хэмжилт нь цаг агаарыг, урт хугацааны хэмжилт нь уур амьсгалыг тодорхойлно.
  • Манай орон х.ө. 41⁰ 35'-аас х.ө. 52⁰ 09' –ын хооронд оршдог учир сэрүүн уур амьсгалтай. Хэрэв манай орон экватор орчим байсан бол халуун уур амьсгалтай байх байв.
  • Тухайн газар орны газарзүйн байрлал, өргөрөг, нарны тусгалын өнцөг, газрын гадарга, ус ба хуурай газрын хуваарилалт, далай тэнгис, агаарын орчил урсгал зэрэг хүчин зүйл уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлнө.

Сурагчдын цаг агаар ба уур амьсгалын талаарх ойлголтыг бататгах тэдний хийсэн дүгнэлтийг нотлох үүднээс зураг 2-г ашиглан Говь-Алтай аймгийн Тонхил сумын олон жилийн агаарын температур, хур тунадасны горимыг тодорхойлж уур амьсгалын ерөнхий төлөвийг гаргах дасгал ажил хийлгэнэ.
Манай орон жилийн дөрвөн улиралтай, сэрүүн уур амьсгалтай. Энэ төлөв байдал хэдэн өдрийн эсвэл сарын дараа өөрчлөгдөх үү? гэдгийг сурагчдын төсөөлөл, ойлголтод тулгуурлан гаргуулна. Тонхил сумын агаарын олон жилийн температур 1985-2020 он хүртэлх хугацаанд -1.57+1.670С-ийн хооронд хэлбэлздэг. Хур тунадас 4.8-155 мм хооронд гэх мэтээр тайлбарлана.

БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ

Уур амьсгал яагаад цаг агаараас ялгаатай вэ? гэсэн асуудал дэвшүүлнэ.

  • Зарим газар халуун дулаан, зарим нь сэрүүн, өөр нэг газар хүйтэн гэх зэргээр уур амьсгал ялгаатай байна вэ? гэсэн асуулт тавьж тухайн газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар багш чиглүүлэх асуултууд тавьж ялгааг тодорхойлно.

Богино хугацааны хэмжилт нь цаг агаарыг, урт хугацааны хэмжилт нь уур амьсгалыг тодорхойлдог тухай, манай орон х.ө. 41⁰ 35'-аас х.ө. 52⁰ 09'–ын хооронд оршдог учир сэрүүн уур амьсгалтай, хэрэв манай орон экватор орчимд байсан бол халуун уур амьсгалтай байх байсан. Тухайн газар орны газар зүйн байрлал, өргөрөг, нарны тусгалын өнцөг, газрын гадарга, ус ба хуурай газрын хуваарилалт, далай тэнгис, агаарын орчил урсгал зэрэг хүчин зүйл уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлнө гэх зэргээр дүгнэлт гаргуулна.
Мөн Монгол орны цасан бүрхэвчийг (Зураг 3) харуулсан зургаас цастай аймгуудыг нэрлэж бичнэ. Монгол орны баруун болон төв хэсгийн уулархаг нутгаар цас илүү их орсон болохыг тайлбарлана. 10 дугаар сард олон жилийн дунджаар ямар хэмжээтэй цас ордгийг цаг уурын мэдээнд үндэслэн хүснэгтээр тайлбарлаж уур амьсгал, цаг агаарын ялгааг гаргуулна. Зураг 3-г ашиглан 2017 оны 10 дугаар сарын байдлаар цасан бүрхэвч бүхий аймгуудыг Баян-Өлгий, Ховд, Архангай, Завхан гэхчлэн нэрлэж хүснэгтэж бичнэ. Дараах онуудын мэдээг http://www.tsag-agaar.gov.mn/ интернэт сайт ашиглан нөхөж бичнэ. Жишээ нь: 

Аймаг 2017 он 2018 он 2019 он
       
       
       
       

Нөөц хэрэглэгдэхүүн:

Зураг 2. Уур амьсгалын олон жилийн явц, Говь-алтай, Тонхил сум (1980-2020)

Зураг 3. Монгол орны цасан бүрхэвч (2017.10.10-ны байдлаар)

Нэмэлтээр уншиж судлах материал 2. Цаг агаар ба уур амьсгалын ялгаа

Бие даан ажиллах дасгал 2.1

Бие даан ажиллах дасгал 2.2

Нийтлэсэн: user 2023-04-25 03:25:49