ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ЯЛГААГ СУДЛАХ


Улаан лооль, өргөст хэмхийн үнийг төмс, байцаа зэрэг бусад хүнсний ногооныхтой харьцуулж үзвэл ямагт өндөр байдаг. Үүний учир нь ердийн нөхцөлөөс өөр их дулаан, чийг шаардах орчинд тарьж ургуулдагтай холбоотой. Хүлэмж дотор ийм нөхцөл үүсэх үндэс юу вэ? Зун халуун өдөр машин доторх температур нь гадна агаарынхаас 150С-аар илүү. Агаарт СО2, NO, CH4 зэрэг хий ихэссэнээс болж газрын гадарга орчмын агаарын температур нэмэгдэх үзэгдлийг хүлэмжийн нөлөө гэдэг. Дээрх жишээ болон хүлэмжийн нөлөө нь ижил зүй тогтолд тулгуурлана. Нарны цацрагийг хүлээн авч халсан дэлхийн гадарга эргээд цацраг ялгаруулна. Үүнийг дэлхийн цацраг буюу дэлхийн туяарал гэнэ. Дэлхийн цацраг нь урт долгионтой дулааны энерги юм (Зураг 6).

Зураг 4. Хүлэмжийн хийн нөлөө (Батчулуун, 2009. Газарзүй-10-11)

Багш хүүхдүүдэд хүлэмжийн нөлөөллийн талаар тайлбарлаж дэлхийн өөр өөр бүс нутагт уур амьсгал яагаад ялгаатай байгааг сурагчдаар тайлбарлуулах, хэлэлцүүлэг хичээлийг зохион байгуулж болно. Тухайлбал, Өмнөд Америкийн эх газарт Амазон мөрний савд яагаад жилийн турш халуун, чийглэг байдаг вэ? Энэ голын савд орших Манаус хотын агаарын температурын жилийн явц болон хур тунадасны нийлбэрийн харилцан хамаарлыг зураг 5-г ашиглан тодорхойлно. Хэдэн сард тунадасны хэмжээ их, хэдэн сард бага байгааг газарзүйн байрлалын онцлогтой харьцуулан тайлбарлах дасгалыг хийлгэнэ.

БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ

Манаус хотын агаарын температурын жилийн явц болон хур тунадасны нийлбэрийн харилцан хамаарлыг ойлгосноор дэлхийн уур амьсгалын нөхцөл бүх бүс нутагт ижил байдаггүйг ойлгох бөгөөд Манаус хотын уур амьсгалын талаар нэгтгэн дүгнэнэ.

  • Зургаас харахад тус хотын агаарын температурын сарын дундаж утга жигд өндөр +26.90С+28.20С-н хооронд байгаа нь нарны эгц тусгалын бүсэд буюу бараг экватортой ойролцоо байрлаж байгаагаар тайлбарлагдана.
  • Тунадасны хувьд мөн л жилийн турш жигд өндөр байх боловч 6-10 саруудад нийлбэр тунадас бусад саруудтай харьцуулахад буурсан байгаа нь Манаус хотын газар зүйн байрлалтай холбоотой.
  • Учир нь тус хот нь экватораас урагш буюу бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах тул 6-10 сард нарны тусгал хойд хагаст шилждэгтэй холбоотой тунадасны хэмжээ буурдаг.
  • Энэ үед экватороос хойш өргөргүүдэд борооны улирал үргэлжилдэг гэх мэтээр гаргах ба байрлалын онцлогыг гаргахад багш газарзүйн зураг ашиглан туслана.

Зураг 5. Бразилийн Манаус хотын уур амьсгалын график

Нэмэлтээр уншиж судлах материал 3. Дэлхийн уур амьсгалын ялгаа

Бие даан ажиллах дасгал 3.1

Бие даан ажиллах дасгал 3.2

Нийтлэсэн: user 2023-04-25 03:26:57