ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨГДӨХ ШАЛТГААНЫГ ИЛРҮҮЛЭХ


Багшийн зүгээс хүүхдүүдэд дэлхийн уур амьсгалын түүхийн өөрчлөлтийг харуулсан зургийг танилцуулж хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх тухай хэлж өгнө (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1).
Тухайлбал, Урт удаан хугацаанд дэлхийн уур амьсгал тодорхой давтамжтайгаар дулаарах, хүйтрэх зэргээр өөрчлөгдөж ирсэн түүхэн үйл явцыг одоогийн дэлхийн уур амьсгалын нөхцөлтэй харьцуулж дүгнэлт гаргуулна. Энэ мэтээр дэлхийн геологийн хөгжлийн түүхэнд уур амьсгалын нөхцөл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг жишээ баримтаар хэлж өгнө.

Хэлэлцүүлгийн асуултууд:

  • Дэлхийн уур амьсгал урт хугацаанд өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ?
  • Уур амьсгал өөрчлөлттэй уялдан дэлхий дээрх амьтан, ургамлын төрөл зүйл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг үлэг гүрвэлтэй холбон тайлбарла. Ямар уур амьсгалын нөхцөлд амьдарч байсан бэ?

БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ

Хэлэлцүүлгийн явцад багш дараах мэдээллийг нэмж тайлбарлана.
Уур амьсгал байгалийн өөрийнхөө жам ёсны дагуу явагддаг. Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэх мэтчлэн учрыг ярилцана. 
Тухайлбал, Юрийн галавын үед дэлхийн уур амьсгал дулаан чийглэг, ойм, шилмүүст мод ургасан ойтой, олон төрлийн үлэг гүрвэл амьдарч байжээ.
Цэрдийн галавийн сүүлч буюу 65 сая жилийн өмнө Сахарын уур амьсгал одоогийнхоос эрс ялгаатай байсан зэргийг сурагчид гаргахад багш чиглүүлнэ.
Уур амьсгал нарны цацраг, орбитын өөрчлөлт, дэлхийн тэнхлэгийн хазайлт, туйлын шилжилт, нар, сар, дэлхий гурвын харилцан байрлалын өөрчлөлт (астрономийн хүчин зүйл) зэрэг гадаад шалтгаанаас өөрчлөгдөж болно. Мөн тектоникийн хавтангийн шилжих хөдөлгөөн, галт уулшил эрчимжих, хүний үйл ажиллагаа зэрэг дотоод шалтгаан ч уур амьсгал өөрчлөгдөхөд нөлөөлнө.
Сүүлийн үлэг гүрвэл 60 сая жилийн өмнө мөхсөн. Яагаад мөхсөн талаар эрдэмтэд одоог хүртэл тодорхой тайлбарлаж чадаагүй байна. Карибын тэнгисийн орчимд асар том солир унаснаас их хэмжээний тоос нарыг халхалж уур амьсгал хүйтэн болж мөхсөн гэсэн онол байдаг. Тэр үеийн уур амьсгал өөрчлөгдсөн учир үлэг гүрвэл мөхжээ.

Нөөц хэрэглэгдэхүүн

Дэлхийн эртний уур амьсгалын өөрчлөлтийг харуулсан зураг (Зураг 6) үзүүлж асуудлаа дэвшүүлэх ба сурагчид өөрсдөө хариултыг гаргана.

Зураг 6. Фанерозойн уур амьсгалын өөрчлөлт, Эх сурвалж: klimaticheskaya_shkatulka-posobie_0%20(1).pdf

Нэмэлтээр уншиж судлах материал 4. Уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?

Бие даан ажиллах дасгал 4.1

Бие даан ажиллах дасгал 4.2

Нийтлэсэн: user 2023-04-25 03:32:52