ДААЛГАВАР 1.1.


Ажиллах заавар

Энх тайвны бэлгэ тэмдгүүд

Хүүхдүүд ээ Энх тайвны бэлгэ тэмдгүүдийг мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл өгөгдсөн өгүүлбэрүүдийг уншаад аль дүрстэй тохирч байгааг сонгож холбоорой. Хооронд нь зөв холбосон эсэхээ мэдэхийн тулд найзынхтайгаа харьцуулж үзээд багшдаа, эсвэл гэрийнхэндээ үзүүлээрэй. Тэдэнтэй эдгээр дүрс яагаад энх тайвныг төлөөлж байгаа талаар үзэл бодлоо хуваалцаарай.

Даалгавар

  1. Энх тайвны модыг цэцэглүүлэх үрийг тарьцгаая.
  2. Бусдыг сонсож ойлгох нь энх тайвны нэг үндэс юм.
  3. Хүмүүс бие биенийхээ ялгаатай байдлыг ойлгож хүлээн зөвшөөрөх нь энх тайвны үндэс суурь юм.
  4. Энх тайвны төлөө гараа өргөцгөөе.
  5. Энх тайван тогтсон газар аз жаргал дэлбээлдэг.
  6. Энх тайван инээмсэглэлээс эхэлдэг.
  7. Нэг хүний амар амгалан нэлээд хүний энх тайвныг цогцлооно.
  8. Энхийн цагаан тагтаа нь энх тайвны бэлгэ тэмдэг юм.
  9. Хүүхдүүд бид нэгэн дуугаар үүний эсрэг үгүй гэж хэлж байна.

Нийтлэсэн: admin 2023-04-19 12:33:39