ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ДАГАВАРЫГ ХЭЛЭЛЦЭХ


Багшийн зүгээс хүүхдүүдэд дараах кэйсийг тарааж өгч уншиж танилцах хугацаа өгнө. 

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь цаг агаарын аюултай үзэгдлүүдийн тоо, давтамж зэргээр илэрдэг. Цаг агаарын аюултай үзэгдэл нь агаар мандал, хуурай газар, ус, далайд үүссэн цаг агаарын нөхцөлтэй холбоотой үүсэх ба хүн, амьтан, ургамлыг үхэлд хүргэж болзошгүй, эдийн засагт ноцтой хохирол учруулдаг үзэгдлүүд юм. Үүнд удаан үргэлжилсэн халуун эсвэл хэт хүйтэн, маш хүчтэй салхи, хар салхи, шороон (элс) шуурга, аадар бороо, их хэмжээний цас орох, үер, ган гачиг, цасан нуранги болон бусад олон зүйлс орно.

Дээрх эхтэй уншиж танилцны дараа хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх тухай хэлж өгнө. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур нэмэгдээд зогсохгүй эерэг, олон сөрөг үр дагавар бий болдог. Сөрөг үр дагавар нь давамгайлдаг болохыг тайлбарлана.

БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ

Хэлэлцүүлгийн асуултууд:

  • Тухайн газар орны байгаль, нийгэм, эдийн засгийн тогтолцоо нь уур амьсгал, байгалийн нөхцөлөөс хэрхэн хамаардаг вэ?
  • Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагавар дэлхийн газар орон бүрд жигд бус өөр өөрөөр байна вэ?

Дэлхийн дунджаас илүү дулаарсан, хур тунадасны хэмжээнээс ууршилт давсан, мөнх цас хайлах, гол горхи багасах, ширгэх, нөөц хомсдох, цөлжилт нэмэгдэх гэх мэтээр цувуулан бичнэ.

Нөөц хэрэглэгдэхүүн 2.3 Уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг байдлын зэрэг

Зураг 8. Уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг байдлын зэрэг, Эх сурвалж: NASA, Global climate change

Нэмэлтээр уншиж судлах материал. 6. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар)

Бие даан ажиллах дасгал 6.1

Бие даан ажиллах дасгал 6.2

Нийтлэсэн: user 2023-04-25 03:38:23