ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. АМЬД БИЕИЙН ХАРИЛЦАН ХАМААРЛЫГ ДҮРСЛЭХ


Багш ургамал, амьтан, хүний зургуудыг суралцагчдад тараан өгч тэдгээрийн харилцан хамаарлыг геометрийн дүрс үүсгэх байдлаар байрлуулж тайлбарлах даалгавар өгнө. Сурагчид идэш тэжээлийн хэлхээ үүсгэх байдлаар ч юмуу эсвэл байгаль дээр ижил орчин нөхцөлд харилцан хамааралтай амьдардаг ч гэх юм уу янз бүрийн зүй тогтлоор дүрс үүсгэж болно. Гэхдээ хүн бол бүх амьд биеийг хоол хүнс, хувцас хийхдээ ашигладаг гээд бүх хэрэглэгчийн "хаан" байдлаар дүрс үүсгэсэн байна уу эсвэл хүн бол бүх амьд биетэй харилцан хамааралтай гэсэн байдлаар дүрс үүсгэсэн байна уу гэдгийг ажиглаарай.

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Багш дараах байдлаар нэгтгэн дүгнэж болно.

ЭГО байх гэж юу вэ?

ЭГО гэдэг нь хүмүүс өөрийгөө бусдаас онцгой гэж бодсон итгэл үнэмшлийг тодорхойлдог тул сурагчид энэ байр сууринаас хандаж хүнийг бүх амьд биеийг хэрэглэдэг гэх байдлаар тухайлбал, идэш тэжээлийн пирамид үүсгэхдээ орой дээр нь хүнийг байрлуулсан байж болно. Ийм тохиолдолд багш нийгмийн олон талт харилцаа ЭГО гэх ойлголтыг эерэг талаас авч үзэх тохиолдол байдаг. Тэгвэл байгаль орчин талаас ЭГО гэх ойлголт нь сөрөг утга агуулах ба хүмүүс дан ганц хэрэглэгч биш гэдэг утгыг илэрхийлдэг гэдгийг ойлгуулна.

ЭКО байх гэж юу вэ?

ЭКО гэдэг нь нэр үг, нэмэлт үгтэй нийлж, экологитой холбоотой ямар нэг зүйлийг дүрсэлсэн бусад нэр, нэмэлт үгсийг үүсгэдэг. Сурагчид дэлхий дээрх амьд биесийн харилцан үйлчлэл, тэдгээрийн хүрээлэн буй орчинтой харилцах харилцаанд хүн маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ухамсарлах нь зохистой хэрэглээг эрхэмлэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах улмаар экологийн ул мөр, экосистемийн тогтолцоог зөвөөр урирдах ур чадварт суралцах болно. 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.2. Амьд биеийн харилцан хамаарал

Нэмэлтээр уншиж судлах материал

Бидний өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүн нь олон шат дамжлагыг дамжин бидний гар дээр ирдэг. Тэр бүртээ хүрээлэн буй орчинд асар том ХАР ул мөр үлдээж байдаг. Үүнийг экологийн ул мөр гэх ойлголтоор тайлбарладаг гэдгийг сурагчдад ойлгуулахын тулд дараах цогц даалгаврыг гүйцэтгүүлнэ.

Бие даан ажиллах дасгал

Нийтлэсэн: user 2023-04-25 05:04:24