ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. ЖҮРЖИЙН УНДАА ҮЙЛДЭРЛЭХ ШАТ ДАМЖЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ
Нэг ширхэг ундааг үйлдвэрлэхэд ямар түүхий эд хэрэглэдэг, тэдгээр нь ямар шат дамжлагаар бидний гар дээр ирдэг болохыг таниулах цогц даалгавар ажиллуулна. Жишээ нь:
- Боксит буюу хөнгөн цагааны хүдэр нь ундааны сав үйлдвэрлэх үндсэн түүхий эд болдог. Бокситыг ямар шат дамжлагаар боловсруулж, ундааны сав хийдэг вэ? Ундааны сав үйлдвэрлэх шат дамжлагыг харуулсан зургийг сурагчдад тараан өгнө. Сурагчид зургийг зөв дараалалд оруулна.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Сурагчид зургийг байрлуулсны дараа дараах тайлбарыг өгч болно.
Хөнгөн цагаан нь хөнгөн металл тул нисэх онгоц, машин үйлдвэрлэл, хөлөг онгоц, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг.
Боксит нь хөнгөн цагааны үндсэн түүхий эд бөгөөд энэ нь дэлхийн 18 оронд түгээмэл байдаг.
Хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд Австрали улс тэргүүлж (75 сая тонн), Хятад (70 сая тонн), Гвиней (50 сая тонн) удаалдаг.
Боксит олборлолтоороо тэргүүлэгч улс | ||
№ | Улс орон | Хэмжээ /тн/ |
1 | Австрали | 62 428 000 |
2 | Бразил | 25 460 700 |
3 | Энэтхэг | 22 999 000 |
4 | Хятад | 21 600 000 |
5 | Гвиней | 18 519 010 |
6 | Индонези | 16 000 000 |
7 | Ямайка | 14 567 738 |
8 | ОХУ | 6 053 900 |
9 | Суринам | 5 273 195 |
10 | Венесуэл | 5000 000 |
Анхдагч бүтээгдэхүүн буюу хөнгөн цагаан гаргаж авдаг улс | |
№ | Улс орон |
1 | Австрали |
2 | Хятад |
3 | Бразили |
4 | Ямайка |
5 | ОХУ |
6 | Энэтхэг |
7 | Венесуэл |
8 | Суринам |
9 | Гвиней |
10 | Индонези |
Нэмэлтээр уншиж судлах материал
Нөөц хэрэглэгдэхүүн 1.3. Бокситоор ундааны сав хийх хүртэлх шат дамжлага
Жүржийн ундаа хэрхэн үйлдвэрлэгдэж бидний гар дээр ирдэг замыг тодорхойлох зургийг сурагчдад өгнө. Сурагчид жүржийн ундаа үйлдвэрлэх шат дамжлагын зургийг зөв дараалалд оруулна.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Сурагчид зургийг байрлуулсны дараа дараах тайлбарыг өгч болно.
Дэлхийд жилд 73,298,838 тонн жүрж үйлдвэрлэдэг. Жилд 17,251,291 тонн жүрж үйлдвэрлэдэг Бразил улс нь дэлхийн хамгийн том жүрж үйлдвэрлэгч юм. Хоёрдугаарт Хятад улс жилд 8 сая 550 мянга 865 тонн олборлолт хийдэг.
Улс орон | Үйлдвэрлэдэг хэмжээ /тн/ | Нэг хүнд ноогдох үйлдвэрлэл (кг) | Талбай (га) | Ургацын хэмжээ (кг/га) |
---|---|---|---|---|
Бразил | 17 251 291 | 82,332 | 658 945 | 26 180,2 |
Хятад | 8 550 865 | 6,135 | 505 700 | 16 909 |
Энэтхэг | 7 503 000 | 5,614 | 578 000 | 12 981 |
Америк | 5 160 000 | 15,743 | 223 144 | 23 124,1 |
Мексик | 4 603 253 | 36,903 | 314 588 | 14 632,6 |
Египет | 3 438 030 | 35,263 | 136 015 | 25 276,9 |
Испани | 3 137 546 | 67,244 | 151 487 | 20 711,6 |
Индонези | 2 138 474 | 8,069 | 56 511 | 37 841,6 |
Иран | 1 944 023 | 23,778 | 119 229 | 16 304,9 |
Турк | 1 850 000 | 22,893 | 52 696 | 35 107 |
Пакистан | 1 592 944 | 7,891 | 138 678 | 11 486,7 |
Итали | 1 495 067 | 24,738 | 84 426 | 17 708,6 |
Өмнөд Африк | 1 366 002 | 23,664 | 33 346 | 40 964,3 |
Аргентин | 1 032 446 | 23,204 | 47 823 | 21 588,7 |
Нөөц хэрэглэгдэхүүн 1.4. Жүржийн ундаа үйлдвэрлэх шат дамжлага
Жүржийн ундаа үйлдвэрлэхэд амт оруулагч сахарыг чихрийн манжингаас гаргаж авдаг. Чихрийн манжингаас сахар гаргаж авах үйлдвэрийн шат дамжлагыг зөв дараалалд оруулах 6 зургийг сурагчдад өгнө. Сурагчид зургийг зөв дараалалд оруулна.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Сурагчид зургийг байрлуулсны дараа дараах тайлбарыг өгч болно.
Дэлхийд жилд 279,396,160 тонн чихрийн нишингэ үйлдвэрлэдэг. ОХУ нь жилд 51,366,830 тонн чихрийн нишингэ үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том чихрийн манжин үйлдвэрлэгч юм. Франц улс жилд 33,794,906 тонноор хоёрдугаарт бичигдэж байна.
Улс орон | Үйлдвэрлэдэг хэмжээ /тн/ | Нэг хүнд ноогдох үйлдвэрлэл (кг) | Талбай (га) | Ургацын хэмжээ (кг/га) |
---|---|---|---|---|
ОХУ | 51 366 830 | 349,727 | 1 092 024 | 47 038,2 |
Франц | 33 794 906 | 502,176 | 402 675 | 83 926 |
АНУ | 33 457 880 | 102,079 | 455 760 | 73 411,2 |
Герман | 25 497 200 | 308,157 | 334 500 | 76 224,8 |
Турк | 19 465 452 | 240,878 | 321 953 | 60 460,5 |
Украйн | 14 011 450 | 331,523 | 291 200 | 48 116,2 |
Нөөц хэрэглэгдэхүүн 1.5. Жүржийн ундаа үйлдвэрлэх нэмэлт түүхий эдийг гарган авах шат дамжлага
Жүржийн ундаа үйлдвэрлэхэд мөн эрчим хүч, түлш шатахууныг хэрэглэнэ. Эрчим хүч, түлш шатахууны үндсэн түүхий эд нь газрын тос юм. Газрын тос буюу нефтийг олборлох, тээвэрлэх шат дамжлагыг зөв дараалалд оруулах 7 зургийг сурагчдад тараан өгнө. Сурагчид даалгаврыг гүйцэтгэнэ.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Сурагчид зургийг байрлуулсны дараа дараах тайлбарыг өгч болно.
2021 онд АНУ-ын түүхий нефтийн үйлдвэрлэл (дэлхийн үйлдвэрлэлийн 17%) 1.3%-иар өссөн байна. ОХУ түүхий нефтийн нөөцөөрөө Саудын Арабыг 1.5%-иар гүйцэж, дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болжээ.
Өдөрт мянган баррель газрын тосны олборлолтоор улс орнуудын жагсаалт «Annual Statistical Bulletin 2022» ОПЕК.
Өдөрт мянган баррель газрын тосны олборлолтоор улс орнуудын жагсаалт «Annual Statistical Bulletin 2022» ОПЕК
№ | Улс | 2020 | 2021 |
---|---|---|---|
1 | Америк | 11283 | 11188 |
2 | ОХУ | 9460 | 9619 |
3 | Саудын Араб | 9213 | 9125 |
4 | Хятад | 3889 | 3988 |
5 | Ирак | 3997 | 3971 |
6 | Бразил | 2940 | 2905 |
7 | Арабын нэгдсэн эмират улс | 2779 | 2718 |
8 | Кувейт | 2438 | 2415 |
9 | Иран | 1991 | 2392 |
10 | Норвеги | 1691 | 1770 |
Газрын тосны олборлолтоор улс орнуудын жагсаалтыг сая тонноор «Statistical Review of World Energy 2022», British Petroleum
№ | Улс | 2020 | 2021 | Хувь |
---|---|---|---|---|
1 | Америк | 711,6 | 711,1 | 16,8 |
2 | ОХУ | 524,4 | 536,4 | 12,7 |
3 | Саудын Араб | 519,6 | 515,0 | 12,2 |
4 | Канад | 252,0 | 267,1 | 6,3 |
5 | Ирак | 202,0 | 200,8 | 4,8 |
6 | Хятад | 194,8 | 198,9 | 4,7 |
7 | Иран | 143,2 | 167,7 | 4,0 |
8 | Арабын нэгдсэн эмират улс | 166,6 | 164,4 | 3,9 |
9 | Бразил | 159,3 | 156,8 | 3,7 |
10 | Кувейт | 130,3 | 131,1 | 3,1 |
Нөөц хэрэглэгдэхүүн 1.6. Жүржийн ундаа үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүч, түлш шатахууныг олборлох, тээвэрлэх шат дамжлага
Дээрх 4 цогц даалгаврыг гүйцэтгүүлсний дараа жүржийн ундаа ямар замыг туулж бидний гар дээр ирдэг болохыг ойлгуулах, дүгнэлт хийх дараах даалгаврыг гүйцэтгүүлнэ.
- Монгол улс 30,000 т жүржийн ундаа үйлдэрлэхийн тулд жүржийг Хятад улсаас, харин Хятад улс жүрж тариалахад зарцуулах түлш шатахууныг ОХУ-аас тээвэрлэж авчээ.
Үүний эерэг ба сөрөг шалтгаануудыг H-хэлбэрийн диаграммын баруун, зүүн талд бичүүлэх, 1-10 оноогоор үнэлгээ хийсэн үр дүн, цаашид шийдвэрлэх саналыг H-хэлбэрийн диаграммын төвд тэмдэглүүлнэ.
Сөрөг шалтгаанууд
|
Гадаадаас түүхий эдийг авч ундаа үйлдвэрлэх нь манай улсын эдийн засагт хэр ашигтай вэ? 3 оноо Сайн биш 1 2 3 4 5 6 7 8 9 10 Сайн
|
Эерэг шалтгаанууд
|