МОДУЛИЙН АГУУЛГА, АРГАЗҮЙ


Энх тайванч хандлага, үнэт зүйл, ур чадварыг эзэмшүүлэх үүднээс энх тайван, үл хүчирхийллийн санааг сургалтдаа нэвтрүүлж буй зарим улс орны сургалтын үр дүнд:

  • Багш-суралцагч, суралцагч-суралцагч, багш-багшийн хоорондын харилцаа сайжрах;
  • Суралцагч болон багшийн хандлагад эерэг өөрчлөлт гарах;
  • Суралцагчдын сэтгэл зүйн хөгжилд эерэгээр нөлөөлж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрүүл, эерэгээр илэрхийлэхэд суралцах;
  • Сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэж суралцагчдын нийгмийн идэвх, оролцоог дэмжих замаар суралцагчдын нийгэмшлийг дэмжих;
  • Суралцагчдын сахилга бат, биеэ авч явах байдал, ёс зүй сайжрах;
  • Багш, суралцагчийн бүтээлч сэтгэлгээ хөгжих давуу талууд ажиглагджээ.

Энэхүү сургалтын модуль нь гэр бүл, сургууль, нийгмийн хүрээнд энх тайвныг эрхэмлэсэн орчин, уур амьсгалыг бүрдүүлэх эцэг эх, багш, олон нийтэд энх тайвны боловсрол эзэмшүүлэхийн тулд сургалтыг дараах агуулга, арга зүйгээр удирдан чиглүүлэхэд хөтөч болно.

Хамрах сэдэв Агуулга Арга зүй, арга, хэрэгсэл
Энх тайван ба үл хүчирхийллийг эрхэмлэх
  • Энх тайван
  • Хуурмаг энх тайван
  • Хүчирхийлэл, үл хүчирхийлэл

Туршлагаас суралцах

Хэрэглэх арга:

  • Хэлэлцүүлэг хийх
  • Шинжилгээ хийх
  • Дүгнэлт гаргах
  • Турших, нэвтрүүлэх
Зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэх
  • Зөрчлийн шалтгаан
  • Зөрчлийн гүнзгийрэл
  • Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг арга барил

Туршлагаас суралцахуй: Энэ нь болж буй үйл явцын талаар эргэцүүлэх, тайлбарлах, ерөнхийд нь дүгнэх ба шинэ нөхцөлд хэрэглэх тухай хэлэлцэх, хамтран суралцах үйл явц юм.

  1. Та нар сая юу хийсэн бэ? (Хичээлийн үйл ажиллагааг сэргээн сануулна)
  2. Үйл явц хэрхэн өрнөсөн бэ? (Үйл ажиллагааны дарааллыг сэргээн сануулна.)
  3. Чамд/та бүхэнд ямар санагдсан бэ?
    1. Юу олж мэдсэн бэ? (Хэлэлцүүлэг өрнүүлэх замаар эргэцүүлэл,
    2. Юуны тухай бодсон бэ? дүгнэлтэд хөтөлнө.)
  4. Ямар нөхцөлд хэрэглэж болох вэ?

Туршлагаас суралцахын тулд тухайн тохиолдол буюу туршлагыг сайтар шинжлэн судалж, эргэцүүлэн дүгнэх учиртай. Жишээ нь Яагаад ийм зүйл болов? Эндээс юу ойлгож болох вэ? гэж асуух замаар явагдана.

Туршлагаас суралцахуйн загвараар хичээлийг төлөвлөхдөө зурагт заасан алхмаар үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ. Оролцогчид үйл ажиллагаанд ганцаараа эсвэл хосоороо, бүлгээрээ оролцож болно. Үйл ажиллагааны үр дүн, дүгнэлт нь оролцогчид хариултыг өөрсдөө хайж/бодож олохоор байх учиртай. Үйл ажиллагааны төгсгөлд багш асуултаар тэднийг эргэцүүлэн бодох, дүгнэлт гаргахад хөтөлнө.

Хэлэлцүүлгийн явцад оролцогчдын ойлголт нэмэгдэж, нэгдсэн дүгнэлтэд хүрнэ. Мөн өдөр тутмын амьдралд тохиолдох нөхцөл байдалд үр дүнгээ хэрэглэх талаар тунгаан боддог болно.

Нийтлэсэн: admin 2023-04-23 06:24:50