СЭДЭВ 1: ЭНХ ТАЙВАН БА ҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ
Эцэг эх, олон нийт, багшид зориулсан сургалтын агуулга, арга зүй
АЛХАМ 1. ТУРШИХ ДАСГАЛ АЖИЛЛАХ: Чөлөөт хэлэлцүүлэг хийх
“Энх тайван ба үл хүчирхийлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх асуултууд:
- Энх тайван ба үл хүчирхийлэл гэж юу гэсэн үг вэ?
- Энх тайван тогтоох ба хүчирхийллийг үл тэвчихийн тулд юу хийх ёстой вэ?
- Энх тайвныг тогтооход юу саад болдог вэ?
- Энх тайвныг тогтоохын ач холбогдол, сайн тал нь юу вэ?
- Хүчирхийлэл ямар хор уршигтай вэ?
- Хүүхдүүд сургууль дээр бие биенээ дооглох дээрэлхэх нь хүчирхийллийн хэлбэр мөн үү? Хэрхэн зогсоох вэ? Ямар арга зам байна вэ? Хүчирхийллийг багасгахын тулд бид өдөр тутам юу хийх ёстой вэ?
- Энх тайвны бэлэг тэмдэг нь юугаар илэрхийлэгддэг вэ?
АЛХАМ 2. ЭРГЭЦҮҮЛЭХ
Хичээлийн энэ хэсэгт оролцогчдыг 6 үндсэн бүлэгт хувааж бүлэг бүрт энх тайван ба үл хүчирхийллийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгаж, заах тухай бүлгээрээ хэлэлцэх даалгавар өгнө. Бүлгийн ажил 10-15 минут үргэлжилнэ.
Бүлэг 1 |
|
Бүлэг 2 |
|
Бүлэг 3 |
|
Бүлэг 4 |
|
Бүлэг 5 |
|
Бүлэг 6 |
|
Багш бүлгүүдийг хэлэлцүүлгийн үр дүнгээ бусад бүлэгтээ танилцуулахыг хүснэ.
АЛХАМ 3. ТАЙЛБАРЛАХ БА ДҮГНЭХ
Бүлэг бүрийн танилцуулгын дараа багш дараах мэдээллийг нэмж өгнө.
Багшийн зүгээс өгөх нэмэлт мэдээлэл, дүгнэлт | |
---|---|
Сургалтын агуулга |
|
Сургалтын арга зүй |
|
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа |
|
Сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн хөгжлийн хөтөлбөр |
|
Анги, хамт олны менежмент |
|
Сургуулийн бодлого, менежмент |
|
АЛХАМ 4. ХЭРЭГЛЭХ
Багш дараах хуудсыг оролцогчдод тараан өгч энх тайван ба үл хүчирхийллийг ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх талаар олон улсад хэрэгждэг үйл ажиллагааг манай улсын нөхцөлд, тэр дундаа өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх боломжийн талаар эргэцүүлж арын хоёр баганын тохирох багананд бичих даалгавар өгнө.
Хэрэгжүүлэх бүрэн боломжтой | Хэрэг жүүлэхэд хэцүү | ||
---|---|---|---|
1 | Анги танхим, сургуулийн орчинд сурагч, багш, ажилтны биеэ зөв авч явах энгийн дүрэм, заавар боловсруулж мөрдөх. Дүрмийг албаны үг хэллэгээр бичихээс илүүтэй зураг дүрслэлээр үзүүлж, энгийн үг хэллэгээр тайлбарлаж хүүхэд, багш нарт ойлгомжтой байлгахад анхаарах). Зарим жишээг эндээс (Нэмэлт эх сурвалж, материал 1) харна уу. | ||
2 | Энх тайвныг эрхэмлэх хандлага, зан байдал, чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн тусгай үйл ажиллагаа, арга хэмжээ, дасгалыг хэрэгжүүлж хэвших. Сургууль, анги танхимаараа Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрөөх, Үл хүчирхийллийн аян өрнүүлэх, сайн үйлсийн аян өрнүүлэх гэх мэт. | ||
3 | Мянган цаасан шувуу хийх аянд нэгдэх – сурагчдад Садако Сасаки охины түүхийг ярьж өгсний дараа цаасан шувуу хийх аргыг зааж өгөн сургуулиараа 1000 цаасан шувуу хийх аян өрнүүлж болно. Хүүхдүүд өөрсдийн хүссэн тоо хэмжээгээр цаасан шувуу хийж түүгээр сургуулиа чимэглэх эсвэл Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн рүү илгээж болно. Эсвэл хамгийн том эсвэл хамгийн жижиг цаасан шувуу хийх уралдаан зарлах зэргээр хүүхдүүдийн сонирхлыг идэвхжүүлж болно. | ||
4 | Ханын сонин бэлтгэх, үзүүлэх: Суралцагчид энх тайванч үзэл санаа, үл хүчирхийллийн арга барилыг танилцуулсан ханын сонинг өөрсдийн гараар урлан бүтээж сургуулийн коридор, ангийн хана зэрэг газарт байрлуулах эсхүл ахлах ангийн суралцагчид бага, дунд ангийнханд зааж сургах гэх мэт. | ||
5 | Анги, сургууль даяараа богино хугацааны бясалгалыг хийж хэвших. Сургууль даяараа бясалгал хийж эерэг үр дүнд хүрсэн АНУ-ын нэгэн сургуулийн тухай энд (Нэмэлт эх сурвалж, материал 4-ийг үзнэ үү) дарж уншина уу. | ||
6 | Сурагчдын өөрийн удирдлагын бүлэг, байгууллагын хүүхдүүдийг энх тайван, үл хүчирхийллийн талаар үе тэнгийнхэндээ нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах “Үе тэнгийн сургагч” бэлтгэж, тэднээр дамжуулан сургуулийн нийт суралцагчдад үе тэнгийн сургалт, семинар зохион байгуулах | ||
7 | Энх тайван, үл хүчирхийллийн үзэл санааг дэмжсэн лого, зураг, дүрслэл байрлуулах, хамтдаа бүтээх, флаш моб хийх | ||
8 | Энх тайван ба үл хүчирхийллийн тэмдэглэлт өдрийг тэмдэглэх. Энд (Нэмэлт эх сурвалж, материал 2) дарж энх тайван ба үл хүчирхийллийн тэмдэглэлт өдрүүдийн талаар мэдээлэл авна уу. | ||
9 | Анги танхим эсвэл нийгмийн ажилтны өрөөнд Энхийн ширээ, Энхийн булан байгуулах. Энхийн ширээ, булангийн зарим жишээг эндээс (Нэмэлт эх сурвалж, материал 3) харна уу. | ||
10 | Тухайн өдрийн энх тайвны илгээмжийг танилцуулах: Жишээ нь “Өнөөдөр сонсох өдөр”, “Өнөөдөр бусдын оронд өөрийгөө тавьж үзэх өдөр” гэх мэт | ||
11 | Анги хамт олон, сургуулиараа тодорхой цаг хугацаанд хамтдаа бясалгал хийж хэвших (Нэмэлт эх сурвалж, материал 4,5-г эндээс харна уу) | ||
12 | Энх тайвны цаасан сэнс хийж, задгай талбайд үзэсгэлэн гаргах (Нэмэлт эх сурвалж, материал 6-г эндээс харна уу) |
Оролцогчдыг дээрх дасгалыг ажиллаж дууссаны дараа арга хэмжээ тус бүрийг нэг нэгээр нь асууж хэдэн оролцогч хэрэгжүүлэх боломжтой, хэдэн оролцогч хэрэгжүүлэхэд хэцүү гэж хариулсныг асууж тодруулан, зарим оролцогчоос санаа бодлыг нь тодруулах замаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн явцад багшийн зүгээс тухайн арга хэмжээтэй холбоотой нэмэлт мэдээллийг оролцогчдод нэмж өгнө.