ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Цаг агаар - Тухайн газар орны богино хугацааны доторх агаарын төлөв байдал (Цаг агаар нь богино хугацаанд хувирч өөрчлөгдөнө)
Цаг уур - Агаарын үзэгдэл, элементүүдийг судалдаг шинжлэх ухааны салбар
Агаарын масс - Температур чийг, тунгалагжилт зэрэг физик шинжээрээ харьцангуй нэгэн төрлийн их хэмжээний орон зайг эзэлсэн агаар
Агаарын фронт - Хоёр өөр агаарын массыг зааглаж буй хил зааг уулзвар
Уур амьсгал - Цаг агаарын олон жилийн дундаж горим​​​​​​​
Уур амьсгалын бүрдүүлэгч хүчин зүйл - Тухайн газар орны уур амьсгалыг тодорхойлогч: 1) газарзүйн байрлал буюу өргөрөг 2) Гадаргын өндөр 3) Рельефийн байдал 4) Далайн урсгал 5) Агаарын орчил урсгал зэргийг хэлнэ.
Уур амьсгалын бүс - Экватороос туйл руу нарны тусгалын өнцөг буурахад агаарын температур, агаарын масс, чийг тунадас зэрэг нь өөрчлөгдөнө. Үүнээс хамаарч үүсэх өргөргийн дагуу бие биенээсээ эрс ялгаатай уур амьсгалын хувьд нэг төрлийн бүс нутаг
Уур амьсгалын өөрчлөлт - Дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлт (Өөрчлөлтийг наад зах нь 35-50 жил түүнээс дээш хугацаагаар тооцно)
Дэлхийн дулаарал - Хүлэмжийн хийн нөлөөгөөр дэлхийн температур аажим нэмэгдэж буй үзэгдэл
Хүлэмжийн хий - Нарнаас ирэх богино долгионт цацрагийг нэвтрүүлэх боловч дэлхийн гадаргаас ялгарах урт долгионт цацрагийг тогтоон барьдаг хий ( Өөрөөр хэлбэл, шилтэй адил үүрэгтэй. Нарны гэрлийг дамжуулах боловч дэлхийн гадаргаас гарч буй дулааныг тогтоон барьдаг. Нүүрс хүчлийн хий, метан, азотын исэл, усны уур, гадарга орчмын озон, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр зэрэг хий орно)
Хүлэмжийн үзэгдэл - Агаар мандлын доод давхаргад хүлэмжийн хий хуримтлагдсанаас болж дэлхийн гадаргын температурын өсөх үзэгдэл

Нийтлэсэн: user 2023-04-20 04:07:54