ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. “БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ТОГЛООМ ТОГЛОХ
Багш тоглоомын дүрмийг танилцуулна. Үүнд:
- 1 – 6 оролцогч бүхий багуудад хуваана.
- Баг тус бүр дотроо 25 самартай аягыг тойрон сууна.
- Баг бүрд ахлагч томилно.
- Багийн ахлагч бүрд 25 нөөц самар байна.
- Тоглоомын дүрмийг танилцуулж, самбарт харагдахуйц наах буюу бичиж байрлуулна.
- Тоглоомыг эхлүүлнэ. Тоглоом нь хэд хэдэн тойрогтой, тоглоомыг хэд хэд давтан тоглоно.
- Тойрог бүрийн дараагаар багийн ахлагч багийнхаа үр дүнг онооны хүснэгтэд бөглөж, багийн гишүүн бүрийн хураасан ургацыг тэмдэглэнэ.
- Эхний хэдэн тоглолтын дараа багийн ахлагч нарт тоглоомын үр дүнд хувийн амжилтаас гадна, багийн гүйцэтгэл чухал үүрэгтэйг сануулаарай. Гэхдээ багш хамтын ажиллагааг шууд дэмжих ёсгүй.
- Багийн ахлагчдад өрсөлдөөнт, хамтын ажиллагаатай хэлбэрээр тоглосон үед хувийн болон багийн гүйцэтгэлийг тусган үнэлгээний хүснэгтэд дүгнэх даалгавар өгнө.
- Тоглоомын дараа юу сурч мэдсэн болохыг асууна.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт, тайлбар
Үнэлгээний матрицын дүн, мөн дараах асуултуудын тусламжтайгаар оролцогчидтой тоглоомыг дүгнэн хэлэлцэнэ.
- Тоглох явцад багийн гишүүдийн хооронд ямар үйл явдал өрнөв?
- Ямар мэдрэмж төрж байна?
- Ямар дүгнэлт хийв?
Ихэнхдээ тоглогчид багаар ажиллах нь илүү үр дүнтэйг ойлгох хүртэл хувиа хичээх, бухимдах үе шатыг давсан болохыг хэлнэ. Зарим багийн гишүүд тоглоомын эхэнд хамтарч ажилласнаар хувийн гүйцэтгэл сайжрах тухай хэлсэн боловч тоож үзээгүй гомдолтой байх нь ч бий. Тоглоомын төгсгөл үед хамтын ажиллагаатай тоглолтод багийн ургац нь өрсөлдөөнт тоглолтоос эрс өндөр байдаг. Үүнийг доорх үнэлгээний хүснэгтээс харж болно. Үүнээс гадна, хэрэв багууд ургац хураах тодорхой дүрмээ гаргаж чадвал самрын сав хэзээ ч хоосрохгүй, тогтвортой ашиглалтад хүрнэ.
Нөөц хэрэглэгдэхүүн 1.7а. Тоглоомын онооны хүснэгт /Хувь тоглогчийнх/
Үе шат | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Нийт |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Саванд үлдсэн | |||||||||||
Нөхөн хийсэн | |||||||||||
Саванд байгаа | |||||||||||
Тоглогч 1 | |||||||||||
Тоглогч 2 | |||||||||||
Тоглогч 3 | |||||||||||
Тоглогч 4 | |||||||||||
Нийт ургац | |||||||||||
Хожигдол |
1.7б. Багуудын тоглолтын үнэлгээ
Оноо | Баг 1 | Баг 2 | Баг 3 | Баг 4 | Баг 5 | |
---|---|---|---|---|---|---|
Өрсөлдөөнт | Тоглолтын тоо | |||||
Тоглоомын үеийн тоо | ||||||
Багийн дээд ургац | ||||||
Оролцогчийн дээд ургац | ||||||
Багийн доод ургац | ||||||
Хамтын ажиллагаатай |
Тоглолтын тоо | |||||
Тоглоомын үеийн тоо | ||||||
Багийн дээд ургац | ||||||
Оролцогчийн дээд ургац | ||||||
Багийн доод ургац |