Бие даан ажиллах дасгал даалгавар
Үйл ажиллагаа 3. Зөрчлийн мөн чанар (Хэдэн дөрвөлжин байна вэ?)
Нөөц хэрэглэгдэхүүн 2.5-д өгөгдсөн зургийг хүүхэд бүрт тараан өгч, зурагт хэдэн дөрвөлжин байгааг тоолж дөрвөлжингийн тоог гаргахыг хүснэ. Хүүхдүүд өгөгдсөн дүрсэн дээр дөрвөлжинг тоолохын тулд зурж, хүрээлж болно. Хүүхдүүдэд 5 минутын хугацаа өгч бие даан ажиллуулна.
Зургаас хэдэн дөрвөлжин харснаа бусдадаа хэлэхийг хүснэ. Хүүхдүүдийн тоолсон дөрвөлжингийн тоо хоорондоо зөрж болох ба тооны зөрүү яагаад гарсан тухай асууна. Дараах гурван хувилбараар дөрвөлжинг тоолсон байж болно.
1-р хувилбар: Энэ хувилбараар тоолоход 16 дөрвөлжин байна. | 2-р хувилбар: Энэ хувилбараар тоолоход 4 дунд зэргийн дөрвөлжин эсвэл 16 жижиг дээр 4 том дөрвөлжин нийлээд 20 дөрвөлжин болж болно. | 3-р хувилбар: 1 том дөрвөлжин эсвэл 16 жижиг дээр 4 дунд зэрэг нэмээд 1 том гээд нийт 21 дөрвөлжин тоолж болно. |
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Хэлэлцүүлгийн явцад дараах хариулт гарч ирэхэд чиглүүлнэ. Хэлэлцүүлэгт зориулж дараах зургуудыг дэлгэцэнд үзүүлж болно.
- Хүмүүс нэг зүйлийг өөр өөрөөр хардаг. Миний зөв, чиний буруу гэж хэлэх нь учир дутагдалтай. Зарим хүн асуудлыг маш жижиг хүрээнд хардаг бол зарим хүн өргөн хүрээнд хардаг.
- Харилцан бие биенийхээ ялгаатай бодлыг сонсож хэлэлцснээр шинэ ойлголт, санааг төрөх боломжтой.
- Хүмүүсийн ялгаатай үзэл бодол, байр суурь, хандлагаас болж зөрчил үүсдэг. Ялгаатай байдлаа ойлгосноор харилцан ойлголт бий болж дундын шийдвэрт хүрч чадна.
- Иймд хүмүүс аливаа асуудлаар өөр өөр үзэл бодол, байр суурьтай байдаг учраас нийгэмд зөрчил үүсэх нь зайлшгүй юм. Харин зөрчил огт байж болохгүй гэж үзэх нь түүний мөн чанарыг үгүйсгэж байгаа тул учир дутагдалтай. Зөрчил зайлшгүй гэж үзэх нь зөрчлийг шийдвэрлэж болохгүй эсвэл зөнд нь орхи гэсэн үг бас биш юм.
Нийтлэсэн: admin 2023-04-25 05:44:21