Сэдэв 2. Зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэх нь


ЗОРИЛГО
Суралцагчдын дунд зөрчил, түүний мөн чанарын тухай хэлэлцүүлэх замаар зөрчлийг шийдвэрлэх энх тайванч, үл хүчирхийлэл бүхий “хожил-хожил шийдэл” ба эвлэрлийг эрхэмлэх хандлага төлөвшүүлэх

ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

  • Зөрчил: Зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн санал бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм (Росс Стингер, 1967). Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг.
  • Зөрчлийн шалтгаан: Зөрчил нь нөөц боломжийн хомдслоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл хүмүүс хоорондын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг.
  • Зөрчлийн гүнзгийрэл: Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдснаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог.
  • Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдэл: Зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэрэг сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг энх тайвны арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал болж байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.
  • Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг арга барил: Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд чухал нэг алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг дараах таван амьтнаар төлөөлүүлэн тайлбарласан байдаг. 
    1. Яст мэлхий: Зөрчлийн үед өөрийн байр суурийг илэрхийлж, бусдын байр суурийг сонсох замаар зөрчлийг шийдвэрлэх гэж хичээхээс илүү зөрчлийг үл хайхарч, зөрчилт байдалд орохоос зугатан зайлахыг эрмэлздэг. (Зайлсхийх арга барил)
    2. Баавгай: Зөрчлийн үед үүссэн асуудлыг шийдвэрлэхээс илүү харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Зөрчилт нөхцөл байдлыг орхиж, аяндаа шийдэгдэхээр үлдээдэг. (Зохицох арга барил)
    3. Үнэг: Зөрчлийг аль болох зохицуулахыг эрмэлздэг. Зөрчил гэдэг нь харилцан хоёр тал байр сууриа өөрчлөх замаар буюу өгч, авах замаар шийдвэрлэх боломжтой зүйл гэж үздэг. (Зохицуулах арга барил)
    4. Шар шувуу: Дундын шийдлийг олохыг эрмэлздэг. Зөрчлийг шийдвэрлэхийн тулд цаг зав, хүчин чармайлт гаргадаг. Харилцаанд ач холбогдол өгөхийн хамт зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг.
    5. Аварга загас/Арслан: Зөрчилтэй шууд нүүр тулдаг. Өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлж, өөрийнхөө зүтгэж дайрах байдлаар зөрчлийн үед ялахыг эрмэлздэг. (Өрсөлдөх арга барил) 
  • Зөрчлийг шийдвэрлэх боломжит дөрвөн шийдэл байдаг. Зөрчилдөж буй хоёр талыг А ба Б тал гэж нэрлэвэл тэдний дунд үүссэн зөрчил нь дараах дөрвөн хувилбарын аль нэгээр шийдэгдэж болно.
  А Б
1 Хожил Хожигдол
2 Хожигдол Хожил
3 Хожигдол Хожигдол
4 Хожил Хожил

ДААЛГАВАР 2.1

Хэрвээ би амьтан бол

  1. Би ямар амьтантай төстэй вэ? хэрэглэгдэхүүнийг хүүхэд бүрт тараан өгч ажиллуулна.
  • Хэрэглэгдэхүүн 1. Хүүхэд тус бүр хэрэглэгдэхүүний эхний баганад өгөгдсөн амьтны зан араншин, арга барилын талаарх тайлбарыг уншаад арын гурван баганад өгөгдсөн хариултаас аль тохирохыг сонгон дугуйлахыг хүснэ. Бүх хүүхдүүд дасгалыг ажилласны дараа өөрийгөө ямар амьтантай төстэй гэдгээ, мөн ямар амьтантай огт төсгүй гэдгээ олж мэдсэн үү гэж асууна. Хүүхдүүд өөрсдийгөө нэг дор 2 ба 3 амьтантай төстэй гэж хэлсэн бол тэдгээр амьтдын араншингийн талаарх мэдээллийг сайтар уншиж байгаад дахин аль амьтантай өөрийгөө илүү төстэй гэж бодож буйгаа сонгохыг сануулна.
  • Хэрэглэгдэхүүн 2. Зөрчлийн үед амьтдын баримталдаг арга барил болох өрсөлдөх, зөвшилцөх, зайлсхийх, зохицох, зохицуулах арга барилын тухай тайлбарлаж өгнө.
  • Хэрэглэгдэхүүн 3. Өрсөлдөх арга барилыг түлхүү хэрэглэх хандлагатай өөрсдийгөө аварга загастай төстэй гэж үзсэн хүүхдүүд зөрчлийг шийдвэрлэхдээ дараах зөвлөмжийг дагаарай гэж хэлээд хүснэгтэд өгөгдсөн зөвлөмжийг танилцуулна.

Даалгавар
Хүүхэд бүрд хүснэгтийн арын гурван баганад өгөгдсөн хариултын аль тохирох нүдийг сонгож бөглөхийг хүснэ.

Хэрэглэгдэхүүн 1. Би ямар амьтантай төстэй вэ?

Амьтад ба тэдний арга барил Хариулт
  Би энэ амьтантай адилхан Би зарим талаар энэ амьтантай адилхан Би энэ амьтантай огт адилгүй

Аварга загас

Өөрийн санаа, үзэл бодол, байр суурийг бусдад тулгадаг.
Бусдыг өөртэйгээ адил байхыг шаарддаг. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо хамгаалахын төлөө тууштай байдаг. Өөрийн зөв гэдгийг бусдад ойлгуулах, итгүүлэхийг хичээдэг.
     

Шар шувуу

Бүх асуудлыг ил тод ярилцах дуртай. Нээлттэй харилцахыг эрмэлздэг. Үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг.      

Үнэг

Шударга байдал бол хамгийн чухал зүйл юм. Зөрчлийн үед харилцан буулт хийх нь чухал. Аль аль талыг харгалзан үзсэн шийдвэр гаргах ёстой.      

Баавгай

Хүмүүсийг байлдан дагуулдаг. Эелдэг, найрсаг байснаар хүмүүст нөлөөлнө гэж үздэг. Харилцаагаа сайжруулах нь чухал, шийдэл аяндаа олдоно гэж үздэг.      

Яст мэлхий

Хүмүүстэй халз тулж зөрчилдөхөөс зайлсхийдэг. Маргалдаж мэтгэлцэх дургүй. Бусдыг хүссэн зүйлээ гүйцэлдүүлэхийг зөвшөөрөх хандлагатай.      

Үе тэнгийн сургагч хүүхэд амьтан тус бүрийн арга барилын мэдээлэлд үндэслэн зөрчлийн үеийн таван арга барилыг тайлбарлана.

Хэрэглэгдэхүүн 2. Зөрчлийн үеийн арга барил

Амьтад ба тэдний арга барил Зөрчлийг шийдвэрлэх тактик 
Өөрийн санаа, үзэл бодол, байр суурийг бусдад тулгадаг Бусдыг өөртэйгээ адил байхыг шаарддаг.
Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо хамгаалахын төлөө тууштай байдаг.
Өөрийн зөв гэдгийг бусдад ойлгуулах, итгүүлэхийг хичээдэг.
Өрсөлдөх
Бүх асуудлыг ил тод ярилцах дуртай.
Нээлттэй харилцахыг эрмэлздэг.
Үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг.
Зөвшилцөх
Шийдэл хайж олохыг эрмэлздэг.
Шударга байдал бол хамгийн чухал зүйл юм.
Буулт хийх ба хуваалцах нь гол түлхүүр гэж үздэг.
Аль аль талыг харгалзан үзэх ёстой.
Зохицуулах
Хүмүүсийг байлдан дагуулдаг.
Эелдэг, найрсаг байснаар хүмүүст нөлөөлнө гэж үздэг.
Харилцаагаа эхэлж сайжруул. Шийдэл аяндаа олдоно гэдэг дүрэмтэй.
Зохицох
Халз тулсан нөхцөл байдлаас зайлсхийдэг.
Маргалдаж мэтгэлцэх дургүй бөгөөд цаг барсан дэмий зүйл гэж үздэг.
Бусдыг хүссэн зүйлээ авахыг зөвшөөрөх хандлагатай.
Зайлсхийх

ДАААЛГАВАР 2.2

Ажиллах заавар:

Зөрчлийн шийдэл үү гүнзгийрэл үү?

  1. Үе тэнгийн сургагч хэрэглэгдэхүүн 4-д өгөгдсөн зөрчлийн хариу үйлдлийн картыг нэг нэгээр хүүхдүүдэд тараан өгнө.
  2. Хүүхдүүдийн дунд дараах жишээг уншиж өгнө. ... Зургийн хичээл ороод хүүхдүүд дор бүрнээ тун завгүй зургаа зурж байлаа. Гэтэл ангийн нэг хүүхэд ширээн дундуур явахдаа санамсаргүйгээр өөр нэг хүүхдийн ширээн дээр байсан будагны усны савийг унагааж тэр хүүхдийн зурж байсан зургийг баллаж орхив.”
  3. Үе тэнгийн сургагч хүүхдүүдийг өөрт оногдсон карт дээрх харилцан яриаг бусад хүүхдэд уншиж өгөн, тухайн харилцан ярианы агуулга, үг хэллэг нь зөрчлийг гүнзгийрүүлэх үү, эсвэл эерэгээр шийдвэрлэх үү гэдэг асуултын аль нэгэнд хариулахыг хүснэ. Ийм маягаар карт авсан хүүхэд бүр картын харилцан яриаг уншиж өгөн өөрийн хариултаа хэлэх маягаар ямар харилцан яриа, үг хэллэг зөрчлийг гүнзгийрүүлж, ямар харилцан яриа, үг хэллэг ашиглавал зөрчил үр дүнтэй шийдвэрлэгддэг талаар хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
    • Хэрэглэгдэхүүн 5.  Зөрчлийн үед ярилцах дүрмийг хүүхдүүдэд тайлбарлан танилцуулна.
    • Хэрэглэгдэхүүн 6. “Ярианы шүүлтүүр”ийн аргын тухай хүүхдүүдэд тайлбарлан өмнөх хэсэгт ажилласан зөрчлийн хариу үйлдлийн картуудын зарим харилцан яриаг “ярианы шүүлтүүр”-ийн аргаар засах даалгавар өгнө. Жишээ нь  Чи дандаа анхаарал болгоомжгүй байх юмаа, Чи намайг дандаа буруутгадаг гэсэн үг хэллэгт “ярианы шүүлтүүр”-ийн аргаар дүн шинжилгээ хийж ярилцана.
  4. Хүүхэд бүрд “ярианы шүүлтүүр”-ийн аргын тухай материалыг хэвлэн өгч, гэрийнхээ аль нэг хэсэгт нааж өөрийнхөө үг хэллэг, харилцаагаа засаж сайжруулахад ашиглаарай гэсэн зөвлөмжийг өгнө.

Даалгавар

Хэрэглэгдэхүүн 4. Зөрчлийн хариу үйлдлийн карт

□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.
□ Зөрчлийг гүнзгийрүүлнэ
□ Зөрчлийг шийдвэрлэнэ.

Хэрэглэгдэхүүн 5. Зөрчлийн үед ярилцах дүрэм: “Ярилцья”

ХАМТДАА ЯРИЛЦЬЯ

Би ярих гэж байгаа хүн рүүгээ хандаж, тэр намайг анхаарч сонсох эсэхийг анзаарна.
Хэрвээ тэр намайг буруу ойлгосон гэж бодож байвал би түүнээс юу сонссоноо өөрийн үгээр хэлэхийг хүснэ.
Би түүн рүү дайрахгүй, Хэл амаар доромжлохгүй.
Би хариултаа хэлэхийн өмнө сонсоно.
Би өөрийн санаа бодлоо боловсон үг хэллэгээр илэрхийлнэ.
Би өөрийн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ.
Хэрвээ би ярилцах явцдаа бусдыг гомдоосон бол уучлалт хүснэ.

 Хэрэглэгдэхүүн 6. Ярианы шүүлтүүрийн арга

ДАААЛГАВАР 2.3.

Ажиллах заавар:

Зөрчлийн үеийн “Хожил-хожил шийдэл”
“Хоёр морины түүх сургамжит өгүүллэг”-Энэ түүхийг аудио хэлбэрээр хүүхдүүдийг сонсоход зориулж хүүрнэнэ.

Даалгавар (Хүүрнэл)
Эрт урьдын цагт 2 морь байжээ. Тэднийг нэг удаа саравчинд хооронд нь уяатай байлгаж байлаа. Эзэн нь өвс тавьж өгөөгүй, мөн уяатай учраас гадагшаа гарч бэлчээрлэх боломжгүй учир хоёр морь нэлээн өлсөж ундаасаж гэнэ.

Тэгж байтал малчин тэдэнд зориулан саравчинд хоёр хэсэг газар өвс тавьж өгөв. Эхний хэсэг өвсийг нэг моринд нөгөө хэсэг өвсийг хоёр дахь моринд ойрхон газар тавьжээ. 

Хоёр морь хоёулаа өөр өөрсдөд нь тавьж өгсөн өвсийг идэх гэсэн боловч хоорондоо уяатай тул өөрсдийн өвсөнд хүрч чадсангүй гэнэ. Хоёр тийшээ тэмүүлсээр хамаг чадлаа барж, нүдэнд нь харагдаж буй өвсөндөө хүрч чадахгүй болохоор бүр их өлсөж, уур нь хүрцгээж гэнэ.

Ингээд хоёр морь тус бүрд нь идэх өвс байсан ч өвсөндөө хүрч чадахгүй байдалд орлоо.

Хоёр морь юу хийж чадах вэ? (Суралцагчдаас хоёр морь ийм нөхцөлд юу хийж болохыг асууна. Хоёр морь хамтран ажиллаж, эхлээд нэг нь өвсөө дараа нөгөө нь өвсөө идэх хэрэгтэй гэсэн санаа гарч ирэхийг хүлээнэ.)

Дараа нь хоёр морь ярилцаж, өвсөө хамтарч идэх шийдэлд хүрэв. Тэд хамтдаа эхлээд нэг талд тавьсан өвсөө идэв. Тэднийг хооронд нь холбосон уяа идэхэд нь огт саад болсонгүй. Эхний өвсөө идэж дууссаны дараа нөгөө талын өвсийг эв найрамдалтайгаар идэв. Хоёр морины өлсгөлөн гэдэс цадаж аз жаргалтай болов гэнэ. Хоёр морь ийнхүү харилцан ашигтай “хожил-хожил” шийдэлд хүрчээ.

Үлгэр өөрөөр төгсөж болох байсан уу? Тиймээ.

Энэ түүх өөрөөр төгсөж болох байлаа. Хоёр морь хоёулаа эсвэл аль нэг нь гэдэс хоосон өлсгөлөн үлдэж болох байлаа.

  • Магадгүй хоёр морь хоолныхоо төлөө тулалдаж, хоёулаа хоолгүй хоцрох “хожигдол-хожигдол”
  • Аль хүчтэй нэг морь нь өвсөндөө хүрч нөгөө морио идүүлэхгүй байх “хожил- хожигдол”
  • Тэд хоёул өөрсдийн өвсөнд хүрэх гэж 2 тийшээ тэмүүлсээр хоёулаа ядарч аль нь ч өвсөндөө хүрч чадахгүй үлдэх “хожигдол-хожигдол” гэсэн гурван боломжит шийдэл байлаа. Гэхдээ энэ гурван шийдэл гурвуулаа үр дүнгүй шийдэл юм.

Хоёр морь хоёулаа өвсөө идэж аз жаргалтай байхад хүргэсэн гол нөхцөл юу байсан бэ гэхээр “хожил-хожил” шийдэл байлаа. Энэ хоёр моринд тохиолдсон шиг зөрчил бол хүний амьдралын нэг хэсэг юм.

Хамгийн чухал нь зөрчил маргааныг хэрхэн зохицуулахад оршдог. Энэ түүхэнд гарсан хоёр морь шиг өөр өөрсдийнхөөрөө зөрүүдлэн зүтгэвэл зөрчилдөж, маргалдаж буй хоёр тал хоёулаа хохирдог. Үүний оронд харилцан ашигтай шийдлийг хайж олох ёстой.

Хоёр морь “хожил-хожил” шийдэлд хүрэхийн тулд юу хийсэн бэ? гэж асууна.

Тэд бие биенээ ойлгож, хамтран ажилласны үр дүнд аль аль нь гэдэс цатгалан болсон байна. Энэ үед хоёр морь зөрчлийн үед “хожил-хожил” шийдэлд хүрчээ. 

ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ

НЭМЭЛТЭЭР УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ

ЗӨРЧИЛ
Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын харилцаанд зөрчил улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Энэ нь хүмүүс хоорондын ялгаатай байдал нэмэгдэж байгаатай зарим талаар холбоотой. Иймд зөрчлийг ойлгож, түүнийг хүчирхийлэлгүйгээр, үр дүнтэй шийдвэрлэх чадвар хүмүүс бидэнд чухал болж байна.

Росс Стингер (1967)-ийн тодорхойлсноор зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн санал бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм. Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг.

  • Нөхцөл байдал:
    • зөрчилдөгч талууд бие биенийгээ дундын ашиг сонирхолтой гэж харахаас илүү өрсөлдөгч байр сууринд байх •  Хандлага: o Үзэн ядах, айх хандлагатай байх
  • Зан үйл:
    • Заналхийлэх, эсэргүүцэх, дайрах, амиа хичээх зан үйл гаргах

Зөрчлийн шалтгаан. Зөрчил нь нөөц боломжийн хомдслоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл талуудын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг.

  • Зөрчил нь юуны өмнө хүмүүсийн дундын нөөц боломж хомс байдгаас зөрчил үүсдэг. Жишээ нь ангид хорин хүүхэд байхад дунд нь 10 зүсэм торт авчирлаа гэж бодье. Хүүхэд бүхэн тортноос идэхийг хүсэх ч торт хүүхэд бүрт хангалтгүй тул хүүхдүүд өрсөлдсний улмаас зөрчил үүсч болно. Нөөц боломж хомс, хязгаарлагдмал байдаг. Тухайлбал: цаг хугацаа, мөнгө, эд хөрөнгө зэрэг жишээ дурдаж болно.
  • Зөрчил үүсгэдэг дараагийн шалтгаан нь хүний хэрэгцээ хангагдахгүй байх явдал юм. Хүн бүрд үндсэн хэрэгцээ бий. Тухайлбал: бид бүгд эрүүл саруул байх хэрэгтэй, эрх чөлөөтэй байх хэрэгцээтэй. Гэвч хүний үндсэн хэрэгцээ хангагдахгүй, эсвэл бид үндсэн хэрэгцээгээ хангах боломжгүй байх үед хүмүүс зөрчилддөг.
  • Зөрчил үүсгэдэг гурав дахь шалтгаан бол бид бүхэн өөр өөр бодолтой, өөр хүсэл сонирхолтой байдаг явдал юм. Бидний зарим нь газар зүйн хичээлд дуртай байхад, зарим нь биеийн тамирын хичээлд дуртай байдаг. Хүмүүс өөр өөр ёс уламжлалтай байж болно. Зарим нь гараараа хоолоо барьж иддэг байхад зарим нь заавал халбага сэрээгээр иддэг гэх мэт. Хүмүүс хоорондын ялгаатай байдлын улмаас харилцах үед тэдгээрийн үзэл бодол, шашин шүтлэг, соёл мөргөлдснөөс болж хүмүүс хоорондоо зөрчилддөг. Энд дарж хүмүүс бид аливаа юмсыг өөр өөрөөр хардаг талаар тайлбарлахад хэрэглэх нэмэлт материал харна уу
Зөрчлийн зарим шалтгаан Хязгаарлагдмал нөөц

Цаг хугацаа

Хөрөнгө мөнгө

Эд баялаг

Хангагдаагүй хэрэгцээ

Харьяалагдах хэрэгцээ

Эрх мэдэлтэй байх

Эрх чөлөөтэй байх

Чөлөөт цагаа өнгөрөөх

Хүмүүс хоорондын ялгаатай байдал

Хүсэл сонирхол

Зан заншил

Үнэт зүйл

Итгэл үнэмшил

Зөрчлийн гүнзгийрэл. Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Зөрчил яагаад гүнзгийрдэг талаар эргэцүүлье. •  Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдснаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог. •  Зөрчлийн үед үүсдэг мэдрэмж хүнийг тавгүй байдалд оруулдаг. Үүнтэй холбоотой зарим хүмүүс зөрчилдөхөөс зайлсхийх улмаар аль болох зөрчилдөхгүйг хичээх хандлагатай болдог. Зөрчил гүнзгийрэх нь айдас түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, гомдол, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд хөтөлдөг. Гэхдээ хүн зөрчилтэй нөхцөлд тухайн үүссэн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү оюун ухаанаар хандаж бэрхшээл гэхээсээ түүнийг сорилт гэж харан сөрөг биш эерэг талаас харж сурах хэрэгтэй. •  Зөрчилтэй тулгарах үед хүмүүсийн гаргадаг түгээмэл хандлага бол аль болох нөгөө талаа ялан дийлэхийг хичээх явдал байдаг. Ингэснээр нөгөө талын хүн ч гэсэн ялан дийлэхийг хичээсэн арга барилыг хэрэглэдэг.
Зөрчлийг шийдвэрлэхэд улам бэрх болгодог хүмүүс бидний үг яриа, хандлагын зарим жишээг "Нөөц хэрэглэгдэхүүн 8" аас уншина уу.

Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдлийг зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг энх тайван арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал болж байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийнхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох арга замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.

Зөөлөн хариу үйлдэл

Аль болох зөрчилдөхгүйг хичээх

Зөрчлөөс зайлсхийх

Зөрчил байгааг үгүйсгэх Зөрчилд бууж өгөх 

Хатуу хариу үйлдэл

Хэл амаар доромжлох

Бие махбодын хүчирхийлэл (Түлхэх, нудрах, цохих)

Энх тайванч хариу үйлдэл

Тодруулах:

  • Анхааралтай сонсох
  • Ойлгох Хүндэтгэх
  • Өөр үзэл бодолтой байгааг нь хүлээн зөвшөөрөх

Шийдвэрлэх

  • Дундын шийдлийг олох

Бүтээх, санаачлах

  • Шинэ арга замыг хайж олох, нээх илрүүлэх Хүчирхийлэл үл хэрэглэн өөрийн байр сууриндаа бат зогсох

Хүснэгт 1. Зөрчилд хариу үйлдэл үзүүлэх арга замууд (эх сурвалж: Richard J.Bodine, Donna К.Crawford, Fred Schrumph, Creating the Peaceful school, Research Press, Illinois, 1994, p34 )

Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг арга барил

Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд чухал нэг алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг дараах таван амьтнаар төлөөлүүлэн тайлбарласан байдаг.

  1. Яст мэлхий: Зөрчлийн үед өөрийн байр суурийг илэрхийлж, бусдын байр суурийг сонсох замаар зөрчлийг шийдвэрлэх гэж хичээхээс илүү зөрчлийг үл хайхарч, зөрчилт байдалд орохоос зугатан зайлахыг эрмэлздэг. (Зайлсхийх арга барил)
  2. Баавгай: Зөрчлийн үед үүссэн асуудлыг шийдвэрлэхээс илүү харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Зөрчилт нөхцөл байдлыг орхиж, аяндаа шийдэгдэхээр үлдээдэг. (Зохицох арга барил)
  3. Үнэг: Зөрчлийг аль болох зохицуулахыг эрмэлздэг. Зөрчил гэдэг нь харилцан хоёр тал байр сууриа өөрчлөх замаар буюу өгч, авах замаар шийдвэрлэх боломжтой зүйл гэж үздэг. (Зохицуулах арга барил)
  4. Шар шувуу: Дундын шийдлийг олохыг эрмэлздэг. Зөрчлийг шийдвэрлэхийн тулд цаг зав, хүчин чармайлт гаргадаг. Харилцаанд ач холбогдол өгөхийн хамт зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг.
  5. Аварга загас/Арслан: Зөрчилтэй шууд нүүр тулдаг. Өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлж, өөрийнхөө зүтгэж дайрах замаар зөрчлийн үед ялахыг эрмэлздэг. (Өрсөлдөх арга барил)

 

Зөрчлийг шийдвэрлэх боломжит дөрвөн шийдэл байдаг. Зөрчилдөж буй хоёр талыг А ба Б тал гэж нэрлэвэл тэдний дунд үүссэн зөрчил нь дараах дөрвөн хувилбарын аль нэгээр шийдэгдэж болно.

  А Б
1 Хожил Хожигдол
2 Хожигдол Хожил
3 Хожигдол Хожигдол
4 Хожил Хожил

Дээрх хувилбараас харахад 1 ба 2 дугаар хувилбарт хоёр талын аль нэг нь нөгөөгөө ялан дийлж байгаа нь харагдаж байна. Харин 3 дугаар хувилбарт зөрчилдөж буй хоёр тал хоёулаа хожигдож байна. Хоёр хүүхэд хоорондоо хэрэлдэж муудснаас болж тэд багш, эцэг эх, асран хамгаалагчдаа зэмлүүлж байгаа тохиолдол нь гурав дахь хувилбар юм. Эдгээр шийдвэрээс 4 дэх хувилбар нь зөрчлийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй, оновчтой хувилбарт тооцогддог. Хоёр тал хоёулаа хожихийн тулд бие биенээ сонсож, өөр өөрсдийн хатуу байр сууринаас ухарч дундын шийдэлд хүрэх ёстой гэж үздэг. 

Үр дүн Ойрын үр дагавар Урт хугацааны үр дагавар
Хожигдол - Хожигдол Асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ.
Бие биетэйгээ ярихаа болино.
Уур бухимдал хуримтлагдана.
Бие биенээ буруутгасаар байна.
Гомдол бухимдал хуримтлагдана.
Өөрийгөө өмөөрөх, хамгаалах байр сууринд шилжинэ.
Эсрэг тэсрэг байр суурьтай болно.
Уур бухимдлаа барьж дийлэхгүй тэсэрнэ.
Өшөө хорсол, өшөө авалт, хүчирхийлэл, тулаанд хүрнэ.
Хожил – хожигдол

Хожсон тал хүч чадлаа мэдэрч, үеийнхэнтэйгээ баяр хөөрөө хуваалцана.

Хожигдсон тал суларч, доройтож, өөртөө итгэлгүй болж үеийнхэндээ гадуурхагдана.

Өрсөлдөөнт уур амьсгал бүрэлдэнэ.

Цаашид өөрийн хувийн сонирхлоо хангахад эрх мэдлийг ашигладаг болно.
Дарамт шахалт, шударга бус байдал улам нэмэгдэнэ.
Харилцан дайсагнал нь хүчирхийллийг өдөөж, үймээн самуун бий болно.
Хожил-хожил Аль аль талын үндсэн хэрэгцээ хангагдана.
Хоёр талын нөөц бололцоогоо хуваалцана.
Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
Бие биенээ хүндэтгэсэн уур амьсгал бүрэлдэн тогтоно.
Илүү сайн сайхан санаа, шийдэл гарна.
Шударга ёсыг эрхэмлэсэн, энх тайванч уур амьсгал бүрэлдэн тогтоно.

Зөрчлийг бүтээлчээр, үр дүнтэй шийдвэрлэхийн тулд дараах зүйлийг анхаарах нь чухал:

  • Сөрөг сэтгэл хөдлөлөө хянах
  • Идэвхтэй сонсох
  • Тодорхой ярих
  • Бусдын хэрэгцээ, асуудал, бэрхшээл, хариу үйлдлийг ойлгохыг хичээх
  • Бэрхшээлтэй шууд тулах
  • Хүн рүү дайрахгүй байх
  • Асуудал шийдвэрлэхийн төлөө ажиллах – Эхлээд учир шалтгааныг судлаад, шийдвэрлэх арга замуудаас боломжит арга барилыг сонгоно.
  • Ойлгож байгаагаа илэрхийлэх
  • Бодит баримт нотолгоо, үндэслэлтэй үед байр сууриа өөрчлөхөд бэлэн байх •  Та болон харилцаж буй нөгөө талд аль алинд нийцсэн өөр хувилбар гаргах
  • Тууштай байх

Ашигласан материал
Монгол хэлээр

БСШУСЯ. Боловсролын хүрээлэн. 2018. Дэлхийн иргэний боловсрол багшид зориулсан гарын авлага. Улаанбаатар.

Энх тайвны замаар дэлхийг донсолгосон Махатма Ганди. 2017. Эх сурвалж: Нийслэл.мн сайтны Алдартны түүх булан. Хандсан холбоос: http://www. niislel.mn/v/4562 2022 оны 5 сарын 10-нд хандсан.

Х.Өлзийбаяр. Малала Юсуфзай: Ганц хүн ч дэлхийг өөрчилж чадна Ардчилал таймс сонин. холбоос https://www.infomongol.mn/a/162186 хандсан 2022 оны 5 сарын 10

Гадаад хэлээр

A quiet transformation. http://blog.sfusd.edu/2012/09/a-quiet-transformation.html

Mary Gavin. Simply peace: peaceful choices and activities for schools. https://www. peacefulschools.org.uk/download_file/view/91/206

Cowan, Megan. Tips for teaching mindfulness to Kids. https://greatergood.berkeley. edu/article/item/tips_for_teaching_mindfulness_to_kids

Center for wellness and Achievement in Education. https://cwae.org/

Nonviolence & Conflict Management: An abridged training material with basic exercises. https://www.salto-youth.net/downloads/toolbox_tool_download- file-737/material

Quakers in Britain. Teaching peace. https://www.quaker.org.uk/resources/free- resources/teaching-resources-2

Peace education network. Teach peace pack. Updated edition. https://www.peace- education.org.uk/teach-peace

Plant Love Grow. https://www.plantlovegrow.com/

Romeral Ortiz Quintilla. 2018.Youth for peace. https://www.coe.int/en/web/youth- peace-dialogue/programme-youth-peace-week-2020

Thich Nhat Hanh. 1992. Peace is every step: The Path of Mindfulness in Everyday Life

UNESCO. 2001. Learning the way of Peace: A Teacher`s guide to Peace Education. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000125228

Taylor O’Connor. Adolescents as a peacebuilder’s toolkit for program planning and evaluation with the Peacebuillding

Нийтлэсэн: admin 2023-04-25 05:44:48