ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ


Хичээлд асуудлыг шийдвэрлэх сургалтын загварт үндэслэсэн арга зүй, стратеги ашиглах тул дараах 4 алхмын дагуу бэлтгэл хангах, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Асуудлыг олж илрүүлэх, танилцуулах
  • Төлөвлөгөө боловсруулах
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Хэрэгжүүлсэн үр дүнгээ үнэлж дүгнэх, танилцуулах

Үйл ажиллагааны товч зураглал

Асуудлыг олж илрүүлэх, танилцуулах:

Дараах зургийг ажиглаж, утга агуулгын талаар ярилцана. Булгийн эх элсэнд дарагдах, элсжилт булгийн эхэнд ойртох, ундны усгүй болох зэрэг асуудал тулгарч буй талаар хэлэлцэнэ.

Төлөвлөгөө боловсруулах

Шийдвэрлэх арга замыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна. Булгийн эхийг хамгаалахын тулд хамтын хүчээр асуудал бэрхшээлийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулна.

Булгийн эхийг цэвэр, бохирдолгүй байлгахад нутгийн иргэдийн оролцоо чухал, түүнд булгийн эхийг хашаалж хүн, малыг дураар ойртуулахгүй байх талаар ярилцана. Хашаа барихаар төлөвлөж байгаа бол хэрэгцээт зүйлийг тодорхойлох, тэдгээрт шаардлагатай бараа материалын үнэ болон ажиллах хүчийг тооцоолох гэх мэт ажлуудыг төлөвлөнө. Шаардагдах санхүүгийн тооцоог хийхдээ дараах хүснэгт дэх мэдээллийг ашиглах боломжтой.

Хашаа барих материал Нэгж үнэ Тоо хэмжээ Нийт үнэ
1 Шургаа 12000    
2 Шон 7000    
3 Төмөр утас 50000    
4 Мод суулгац 3000    
5 .......... .......    
Асуудлыг шийдвэрлэх

Хамтын оролцоотойгоор булгийн эхийг хашаална.
Булгийн эхийг хашаалахад гарсан зардлын тооцоо, ажилласан хүний тоо гэх мэтийг хэлэлцэнэ. Үйл ажиллагааны явцад тулгарсан бэрхшээл, шийдвэрлэсэн арга замаа хамтаараа хэлэлцэнэ.

Хэрэгжүүлсэн үр дүнгээ үнэлж дүгнэх, танилцуулах

Эцэст нь булаг шандыг хамгаалах талаар хэлэлцэнэ.
- Хэм хэмжээнд ямар өөрчлөлт гарч байгаа талаар ярилцаарай.

 

Нийтлэсэн: admin 2023-04-25 06:38:34