СЭДЭВ 1. СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


Даалгаварт суурилсан сургалтыг хэрэгжүүлэхэд багш дараах зүйлийг анхаарна.

  1. Судлагдахуун бүрийн онцлогоос шалтгаалж хичээлийн үе шат бүр өөр өөр байх ба заавал даалгаврын өмнөх, даалгаврыг гүйцэтгэх, даалгаврын дараах гэсэн үе шатаар хичээлийг төлөвлөх албагүй. Гол нь шинэ агуулгыг эзэмших, эзэмшсэн мэдлэгээ дараагийн даалгавар гүйцэтгэхэд хэрэглэх, бататгах үе шатуудыг төлөвлөх нь чухал.
  2. Сургалтад оролцогчид багшийн өгсөн даалгаврын эрэлт хэрэгцээ, ач холбогдол, үнэ цэнийг ойлгоогүй эсвэл сонирхолыг нь татаагүй бол үйл ажиллагаанд татагдан оролцохгүй тул хичээл сургалтаа үр дүнтэй зохион байгуулахын тулд даалгаврын тавил ба түүнийг хэрэгжүүлэх үйлүүд нь тэдний сурах хэв шинжид тохирсон, эсвэл сул хөгжсөн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн даалгавруудыг сургагч багш түлхүү боловсруулах замаар суралцах үйлийг дэмжих хэрэгтэй.
  3. Даалгаврыг амжилттай гүйцэтгэж дуусгасан, сурсан зүйлээ оновчтой хэрэглэсэн, ур чадвараа харуулсан, ахиц дэвшил гарч буйгаа мэдрүүлсэн гэх мэт тэдэнд илэрч буй эерэг өөрчлөлтүүдийг олж харах хэрэгтэй.
  4. Даалгаврыг гүйцэтгэж байх үед тэдний гаргасан алдааг чухалд авч үзэхгүй, үнэлгээ өгөхгүй, харин алдаанаас суралцах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал.
  5. Багш нар хамтарч ажиллан сурах үйлийг дэмжсэн даалгаврын сантай болох нь чухал.
  6. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд тухайн салбар юу хийж болох талаар санал дэвшүүлэх зэргээр бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх талаар анхаарч ажиллана.
Нийтлэсэн: user 2023-04-20 06:04:31