1. ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ХЭЛ


Дэлхийн хүн амын гуравны хоёр нь хятад, хинди, англи, испани, араб, орос, франц, герман, португал зэрэг хамгийн түгээмэл 40-өөд хэлээр харилцдаг. Англи хэлээр дэлхийн 99 улсад 1.8 тэрбум, испани хэлээр 58 улсад 548 сая, орос хэлээр 266 сая, франц хэлээр 51 улсад 274 сая, хятад хэлээр 1.3 тэрбум, монгол хэлээр 10 гаруй сая хүн ярьдаг байна. Гадаад хэлийг сонгон суралцаж байгаа хүмүүсийн талаарх тоон мэдээллийг 2021 оны байдлаар авч үзвэл Англи хэлийг 1.5 тэрбум хүн, Франц хэлийг 82 сая хүн, Хятад хэлийг 30 сая хүн сурч байна.

ДААЛГАВАР

1.1. Дэлхийн улс орнуудын мэндчилгээний үг ямар ялгаатай байгааг анхааралтай ажиглаарай.

1.2. Улс орнуудын мэндчилгээний утга, авиа, дүрс, тэмдгийг ажиглаж, ялгаатай эсвэл адил аль нь болохыг дараах хүснэгтээс сонгоорой.

Хэл Утга агуулга Авиа, дуудлага Дүрс, тэмдэг
Ялгаатай / адил Ялгаатай / адил Ялгаатай / адил
Ялгаатай / адил Ялгаатай / адил Ялгаатай / адил
Сайн байна уу? Ялгаатай / адил Ялгаатай / адил Ялгаатай / адил

 1.3. Тухайн хэлээр ярилцдаг улс, орнуудыг газрын зурагт зааж нэрлээрэй.

Шигтгээ:

Монгол улс түүхийн урт хугацаанд хэрэглэгдэж, соёл, уламжлал, ёс заншлыг өнөөг хүртэл тээж ирсэн оюуны үнэт өв үндэсний  хэл, бичигтэй. Дэлхий дээр англи хэл гэж байхаас америк хэл гэж байдаггүй. Хэдийгээр тусгаар тогтносон улс орон байлаа ч улсынхаа нэрээр нэрлэгдсэн хэл, бичигтэй улс  цөөхөн байдаг.

1. Монгол хэл

5. Бенгали

9. Португаль

2. Хятад хэл

6. Хинди

10. Испани

3. Орос хэл

7. Пинжаби

11. Англи хэл

4. Япон

8. Араб

 

 

Нийтлэсэн: admin 2023-04-25 07:24:53