2. ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАШИН
Дэлхий дээр 4000 гаруй шашин, шашны урсгал байна гэсэн тооцоо байна. Эдгээрийг судлаачид Христ, Ислам, Буддизм, Хинду, Йудайн гэсэн үндсэн таван шашинд ангилж байна. Будда, ислам, христийн шашин нь өөрийн сүм, лам, номлогч, мөргөл, буян үйлдэх тусгай зан үйлтэй байдаг. Хүмүүс ямар шашин шүтэж, хаана аж төрж байгаагаас хамаараад оюун бодол, ахуй байдал нь ялгаатай байдгийг бид ойлгох хэрэгтэй.
ДААЛГАВАР
Будда, Христ, Исламын шашинд сүм хийд, лам, хувраг, сургаал номлол, зан үйл гэсэн нийтлэг шинжүүдтэй байдаг. Жишээ нь Христ шашинд Библи хэмээх судар, исламын шашны сургаал номлол нь коран судар, буддын шашин ганжуур, данжуур хэмээх судар хэрэглэдэг.
2.2. Зургийг ажиглаж, аль тивд ямар шашин зонхилж шүтдэг талаар ярилцаарай.
2.3. Дараах диаграммаас шашин шүтэж буй хүмүүсийн эзлэх хувийг ажиглаарай.
2.4. Дэлхийн нийт хүн амын тоог шашин тус бүрээр тооцоолж, дараах хүснэгтэд нөхөж бичээрэй.
Шашин | Христ | Муслим | Тодорхойгүй | Хиндү | Будда | Ардын шашин | Йудай | Бусад |
---|---|---|---|---|---|---|---|---|
Нийт хүн амд эзлэх хувь | 31% | 23% | 16% | 15% | 7% | 6% | 0.2% | 0.8% |
Хүн амын тоо |
Багшийн чиглүүлэг, дэмжлэг
Дээрх сэдвийн хүрээнд суралцагчидтай дараах асуултын дагуу хэлэлцэх боломжтой. Үүнд:
- Дэлхий дээр ямар ямар шашин байдаг вэ?
- Та нарын эргэн тойронд өөр өөр шашин шүтдэг хүмүүс байдаг уу?
- Та нар буддын сүм дуган, христийн сүмд очиж байсан уу?
- Тэдгээр шашин нь ямар ялгаатай болон ижил талуудтай байна вэ?
- Аливаа хүнийг шашин шүтлэгээр нь сайн, муу, буруу, зөв гэж үнэлэх боломжтой юу?
Багш аль ч шашин нь сургаал номлол, сүм хийд, бурхан лам хувраг, зан үйл гэх мэт зүйлээрэй ялгаатай. Бүх шашны сургааль номлол, зан үйлийн аль нэг нь сайн, нөгөө нь муу гэсэн ойлголт байж болохгүй гэдгийг суралцагчдад ухааруулахад анхаарна. Мөн тухайн шашныг хэдэн хүн, улс орон шүтэж байгаагаар сайн, муу гэж үзэх боломжгүйг анхаарах ёстой. Бүх шашин хүн бүрийг аз жаргалтай, амар амгалан болгох нэг зорилготой талаар сурагчдад өөрийн санал бодлоо илэрхийлэхэд дэмжлэг үзүүлээрэй. Аль ч шашинд адил тэнцүү, хүндэтгэлтэй хандах талаар
хэлэлцүүлэг өрнүүлээрэй.