3. МОНГОЛ ГЭР


Монголчуудын үндсэн сууц нь гэр юм. Эрт үеэс нүүдэлчид нутаг сэлгэн мал аж ахуй эрхлэхдээ орон сууцаа бас түүнд зохицуулан хийжээ. Монгол гэр нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын онцлог, эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд тохиромжтой. Монгол улсад амьдарч буй үндэстэн, угсаатан бүр өөр өөрийн онцлогтой гэр сууцанд амьдарч байна. Үүнээс халх, казах үндэстний гэр сууцыг сонгон, ялгаатай, ижил болон давуу, сул талын талаар хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

  1. Гэрийн гадна болон дотор талын бүрдэл хэсгийг нэрлээрэй. Гэрийг гадна талыг ажиглан хэлбэр, загвар бусад бүрдэл хэсгүүдийн ялгаа болон ижил талуудыг тодорхойлж, ярилцаарай.
  2. Гэрийн дотор талыг ажиглан доторх зайг хоймор тал, үүдэн тал, гол хэсэг, гал голомт тулга, зуухны загвар, тэдгээрийн үүрэг зориулалтын талаар ярилцаарай.
  3. Халх, казах гэрийн ялгаатай болон ижил талуудыг тодорхойлоорой.
  4. Та халх, казах гэр сууцын ялгаатай байдалд хэрхэн хандах вэ? Өөрийн бодлоо бичээрэй.

Багшийн чиглүүлэг, дэмжлэг

Дээрх сэдвийн хүрээнд суралцагчидтай дараах асуултын дагуу хэлэлцэх боломжтой. Үүнд:

  • Монгол улсад амьдарч байгаа хүмүүс ямар ямар гэр сууцанд амьдардаг вэ? (урц, гэр, байшин гэх мэт)
  • Яагаад ийм ялгаатай гэр сууцанд амьдарч байгаа гэж бодож байна вэ?
  • Үндэстэн, угсаатны гэр сууцын ялгаатай ба ижил тал юу байна вэ?
  • Үндэстэн, угсаатан бүр өөр өөр сууцанд амьдардаг нь юунаас шалтгаалж байна вэ? 
Нийтлэсэн: admin 2023-04-25 07:25:54