НЭМЭЛТЭЭР УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


СОЁЛЫН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Аль нэг  хүн, угсаатан, улсын  соёлыг нөгөө хүн, угсаатан, улсын соёлоос илүү эсвэл дутуу гэж үзэж болохгүй. Тухайн газар орон нутагт өөрийн хэл, шашин шүтлэг, баяр ёслол, зан заншил бүхий хүн амын нэгдэл амьдардаг. Угсаатан бол тухайн хүмүүсийн соёлын онцлог байдлаар бүрэлдэн тогтсон нийгмийн бүтэц юм. Хэл, шашин шүтлэг, үндэс угсаа, яс үндэс, хувцаслалт зэргээс угсаатны талаарх маш ялгаатай, өөр өөр дүр төрхийг ажиглаж, олон зүйлийг суралцах боломжтой. Соёл болгон өөрийн бие даасан ертөнц бөгөөд түүнийг зөвхөн өөрийнх нь үүднээс ойлгож хүндэтгэлтэй хандах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд олон нийт хүрч байна.

ХЭЛ

Дэлхийн хамгийн олон хүн ярьдаг хэлийг тодорхойлох нь бодож байгаагаас ч илүү ярвигтай байж магад. Мандарин, Англи, Испани, Араб хэлүүдийг хамгийн олон хүн хэрэглэдэг гэдгийг хэн ч хэлж чадах байх, гэхдээ Бенгали хэл хамгийн их хэрэглэгчтэй 10 хэлний тоонд багтдаг байна. Одоогоор дэлхий дээр 7000 орчим хэлээр хүмүүс харилцаж байна. Үүний 43 нь 4.1 тэрбум хүний уугуул хэл бол 23 нь 50 гаруй сая хүний эх хэл ажээ. Уугуул хэл гэдэг тухайн хүний төрсөн үндэс угсаатны хэл бол эхээс төрөөд сонсож, сурч, хэлд орсон хэлийг эх хэл гэдэг байна.

Дэлхийн хүмүүсийн хэлний хэрэглээний 110 улсад хэрэглээгээр Англи хэл тэргүүлж Араб хэл 60 улсад хэрэглэгдэж байгаагаараа удаалжээ. Түүхэнд Англи, Франц, Испани зэрэг гүрнүүд маш олон улс орон, газар нутгийг эзэлж байсны хувьд тэдний хэл нь олон улсад ашиглагддаг хэл болоход нөлөөлжээ. 2021 оны байдлаар гадаад хэлийг суралцаж байгаа хүмүүсийнх нь тоогоор авч үзвэл Англи хэлийг 1.5 тэрбум, Франц хэлийг 82 сая, Хятад хэлийг 30 сая хүн суралцаж байна.

ШАШИН

Ойролцоогоор 4000 гаруй шашин, шашны урсгал, бүлэг байна гэсэн тооцоо байдаг ажээ. Судлаачид Христ, Ислам, Буддизм, Хинду, Йудайн гэсэн үндсэн таван шашинд ангилж байна. Иудайн шашин нь МЭӨ 2000 оны үед одоогийн Израйль, Палестин, Иорданы нутагт эхэлсэн бол Христийн шашин нь нэгдүгээр зууны үед Иудайн шашны доторх хөдөлгөөн хэлбэрээр анх эхэлжээ.

Эрдэмтэд Исламын шашныг VII зуунд бий болсон гэж үздэг бөгөөд энэ жагсаалтад багтсан томоохон шашнуудын хамгийн залууд тооцогддог байна. Исламын шашин нь Мекка буюу одоогийн Сауди Арабд үүсжээ.

МОНГОЛ УГСААТНЫ ГЭР
Монголчуудын үндсэн сууц нь монгол гэр юм. Монгол гэр нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын онцлог, эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд тохиромжтой. Монгол гэр нь ямарч монгол үндэстэн, угсаатан байхаас үл хамаарч гэрийн мод болон бүрж битүүлэх зөөлөн эд буюу бүрээс гэсэн хэсгээс бүрдэнэ. Гэрийн модонд хана, тооно, унь, хаалга, багана орно. Эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхлэх үүрэгтэй тоононы чагтага, унины сагалдарга, гэрийн гадуур болон дотуур бүслүүр хананы үдээр, өрхний оосор, бүч зэрэг байдаг. Гэр нь мод, дээвэр, цаваг, туурга, бүрээс, өрх зэргээс бүрдэнэ. Гэрийн доторх зайг гал голомтоор төвлөх бөгөөд баруун, зүүн, хоймор, үүдэн тал хэмээн ерөнхии дөрөв хуваарилаад, дөрвөн зүг, найман зовхист зүгийн бэлгэдэлд тохируулан тавилга, хэрэгслийг байрлуулдаг байна.

НОМ ЗҮЙ

  1. Баярсайхан, Д., Болдбаатар, Ж., Гантулга, Ц., Гонгоржав, У., Дашдулам, Д., Дэлгэржаргал, П., ... Энхцэцэг, Д. (2017). Монгол улсын түүх. УБ: Соёмбо принтинг.
  2. Баярхүү, Д. (Орч). (2020). Танигдахуй: Нэр төрийн хэрэгцээ ба гомдлын улс төр. УБ: Nepko publishing.
  3. Бира, Ш. (2006). Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ: Интерпресс ХХК.
  4. Болдбаатар, Ж. (2007).  Монголчууд дэлхий дахины түүхнээ УБ: Соёмбо принтинг.
  5. Далай, Ч. (1994). Монгол улсын түүх: Их Монгол улс 1206-1260 дэд дэвтэр. УБ: ШУХ Эрдэм компани.
  6. Долгорсүрэн, Ж. (2019). Монголчуудын үнэт зүйлсэд нөлөөлж буй хүчин зүйл. Монгол соёл урлаг судлал. Боть XXXI. УБ: СУИС-ийн хэвлэл
  7. Дүгэрсүрэн, М., Хосбаяр, О. (1999). Олон улсын эрх зүй. ТU printing
  8. Ишжамц, Н. (2002). Монголын нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтносон нь.  УБ: Наранбулаг Принтинг.
  9. Лувсанцэрэн, Д. (2006). Төв үзлийн философийн онолын үндэс. УБ:
  10. Жадамбаа, Б. (2009). “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын тухай ойлголт, түүний мөн чанар. МУБИС, Боловсролын онол-арга зүйн “Лавай” сэтгүүл. УБ:
  11. Жадамбаа, Б. (2009). Эгоизмээс экоизм үрүү шилжихийг Монгол ухаанаар шинжихүй. УБ: Гэрэлт судар ХХК.
  12. Найдалаа, Б., Гантулга, Д., Доржханд, Т. (2019). Монгол хүний товчоон. УБ: Nepko publishing.
  13. Нэргүй, Н ба бусад. (2008). Тогтвортой хөгжлийн боловсрол. УБ:
  14. Монгол улсын засгийн газар. (2019). Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”.
  15. Монголын шилдэг нийтлэлчдийн клуб. (2018). Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн зочин судлаач Др. Л.Мөнх-Эрдэнэ: Аархаж, омогшъё гэсэн ч тийм юм тун хомс байна. http://www.baabar.mn/article/maks-plankiin-niigmi- in-antropologiin-khureelengiin-zochin-sudlaach-dr-lmunkh-erdene-aarkhaj-omogshi- yo-gesen-ch-tiim-yum-tun-khoms-baina
  16. Мөнх-Эрдэнэ, Л. (2011). Монголын тусгаар тогтнолын ёгт үр дагавар: Монголчуудыг монголжуу, Монгол Улсыг олон ястны болгосон нь. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ:
  17. Мягмаржав, Г., Пүрэв, О. (2013). Монгол эх оронч үзэл, хүмүүжлийн тулгамдсан асуудал.  УБ: Батлан хамгаалахын их сургуулийн хэвлэх үйлдвэр
  18. Очирбат, П ба бусад. (2004). Тогтвортой хөгжлийн боловсрол. УБ:
  19. Пүрэв, О. (2016). Боловсролын хүрээлэнгийн түүх 1956-2016. УБ: Соёмбо принтинг
  20. Пүрэв, О. (2017). Түүхэн сэтгэл судлал хийгээд боловсрол. Сэтгэл судлал, сэтгүүл ¹2. УБ: Соёмбо принтинг
  21. Пүрэв, О. (2018).  Монголчуудын амин чанарыг боловсролын сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, үнэлэхүй. Сөүл: Данкүүгийн Их сургууль.  Монгол судлалын хүрээлэн “Монголын бүс нутаг судлал” сэтгүүл   Боть 3. ¹1.
  22. Пүрэв, О. (2020). Монгол иргэнд эх оронч үзэл, үндэсний бахархал төлөвшүүлэх боломж, арга замын судалгаа.  Сөүл: Данкүүгийн Их сургууль Монгол судлалын хүрээлэн “Монголын бүс нутаг судлал” сэтгүүл   Боть 5. ¹1.
  23. Пүрэв,О.(2020). Боловсролын хүн судлал ба Монгол хүний суралцахуйн үнэт зүйлийн судалгаа.  Сэтгэл судлал, сэтгүүл ¹5. УБ: Соёмбо принтинг
  24. Сарангэрэл, Р. (2011). Монголчуудын заншил соёлын үндэс. Монгол бичгээс хөрвүүлсэн Х.Номлосаран. УБ: Никель Декель ХХК
  25. Anthony D.Smith. (1991).  National identity.
  26. Peter Demerath., Allison Mattheis. (2012). The Uses of Educational Anthropology in Multiculural Educaton vol.14, ¹3. International journal of Multicultural Education.
  27. Francis Fukuyama, (2015). Political Order and Political Decay: From the Industrial Revolution to the Globalzation of Democracy, Farrar, Straus and Giroux, New York.
  28. “Соёлын олон янз байдал” нь: Дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр. Глобал үйл ажиллагааны хөтөлбөр. oei.es.
  29. “Соёлын олон янз байдал яагаад чухал вэ?”: Түншлэл Олон улсын. Түншлэл Интернэшн. partnerinternational.ie.
  30. “Соёлын олон янз байдал” дахь: Википедиа. Wikipedia: en.wikipedia.org 31.  International cultural diversity organization. (2018). Cultural diversity. Handbook.
Нийтлэсэн: admin 2023-04-25 07:27:26