СЭДЭВ 1. ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Өдгөө болон ирээдүйд зөвхөн та л өөрийн эрхийг хэрэгжүүлнэ. Хүний эрх бол таны эрх. Тэдгээрийг эзэмш, хамгаал, дэлгэрүүл, түүнийг ойлго, мөн түүнийг шаард. Тэдгээрийг тэтгэ, баяжуул”.
Кофи Аннан.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан
Чиглүүлэх асуултууд:
- Хүний эрх гэж юу вэ? Бид яагаад хүний эрхийг судлах ёстой вэ?
- Хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан бэ?
- Хүний эрхийн талаар олон улсын ямар баримт бичгүүд байдаг вэ?
- Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүрэг юу вэ?
Түлхүүр үг: Хүний эрх, хүний эрхийн зарчим, хүний эрхийн баталгаажилт, хэрэгжилт
Хамтын үйл ажиллагаа:
- Хүний эрх гэж юу вэ? гэсэн асуултын дагуу хүн бүр бодож, бичих, зурах даалгавар өгнө.
- Оролцогчдын тооноос хамааран өнгө сугалах аргаар багт хуваан баг тус бүр унших материалд заасан хүний эрхийн гэрээ, конвенцийн нэгийг сонгон авч агуулгын талаар танилцуулга бэлтгэнэ.
1-р баг: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
2-р баг: Эдийн засаг, нийгмийн болон соёлын эрхийн тухай олон улсын пакт
3-р баг: Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц
4-р баг: Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
- Хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа Монгол улсын хууль, эрх зүйн актын агуулгад хэрхэн тусгалаа олсон талаар дүн шинжилгээ хийнэ.
- Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, сургуулийн гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлно.
АЛХАМ 1. Даалгавартай танилцах, бүлэгт хуваагдах
- Граффит хана (Graffiti Wall) аргыг хэрэглэж, хувь хүмүүс сэтгэгдэл, саналаа бичих, зурах боломжийг бүрдүүлж стикер цаас тараан өгнө. Дараа нь тэдгээрийг шинжилж хүний эрхийн талаар ойлголтыг бүлэглэх, эрэмбэлэх замаар бүлгийн хэлэлцүүлэг хийх, цаашид хүний эрхийг хэрхэн судлах багийг хуваарилна.
- Өнгийн цаас сугалах аргаар багт хуваагдаж, баг тус бүрийн уншиж судлах материал (хүний эрхийн гэрээ, конвенци)-аас аль нэгийг сонгон авна. Багш сонгосон хүний эрхийн баримт бичгийн агуулгын талаар танилцуулга бэлтгэх даалгаврыг гүйцэтгэх арга, аргачлалыг танилцуулна.
АЛХАМ 2. Багаар хамтран суралцах, оролцогчдын харилцах, хамтрах үйлийг хянах
- Баг бүр сонгон авсан агуулгын талаар танилцуулга бэлтгэнэ.
1-р баг: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
2-р баг: Эдийн засаг, нийгмийн болон соёлын эрхийн тухай олон улсын пакт
3-р баг: Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
4-р баг: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц - Багш багуудад самбарын цаас тарааж өгнө.
- Баг бүр цаасан дээрээ мод зурахыг хүснэ.
- Баг бүрд сонгосон Хүний эрхийн олон улсын конвенцийн хялбаршуулсан мэдээллийг өгнө.
- Баг бүр модон дээрээ сонгосон конвенцэд тусгасан хүний эрхийг бичихийг (навч, жимс, цэцэг, мөчир байдлаар) хүснэ.
- Хүний эрхийн мод нь ургах, цэцэглэхэд үндэс хэрэгтэйг сануулна.
- Зурж дууссаны дараа баг бүр өөрийн зурсан модоо танилцуулах, үндэс хэсэгт зурсан зүйл, түүний шалтгааныг тайлбарлахыг хүснэ.
АЛХАМ 3. Сурснаа дүгнэх, оролцогчдын хувь нэмрийг хэмжих
Хүний эрхийн талаар олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа Монгол улсын хууль, эрх зүйн актын агуулгад хэрхэн тусгалаа олсон талаар дүн шинжилгээ хийнэ.
№ | Багуудын сонгосон олон улсын гэрээ, конвенц | Багуудын сонгосон олон улсын гэрээ, конвенц | Дүгнэлт |
1 | Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт 1966 он | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
2 | Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт 1966 он | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
3 | Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1979 он | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 он | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
АЛХАМ 4. Суралцахуйг үнэлэх
Монгол улсын хууль, эрх зүйн актад эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, сургуулийн гүйцэтгэх чиг үүргийг тусгасан нь олон улсын гэрээ конвенцийн үзэл санаатай нийцэж буйг дүгнэх даалгавар өгнө. Дээрх 2 даалгаврын гүйцэтгэлээр оролцогчдын үйл ажиллагааг үнэлнэ.
№ | Олон улсын гэрээ, конвенц | Монгол улсын хууль эрх зүйн актад эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, сургуулийн гүйцэтгэх чиг үүргийг хэрхэн тусгасан тухай | Дүгнэлт |
1 | Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (1966 он) | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
2 | Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт (1966 он) | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
3 | Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц (1979 он) | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (2006 он) | .................................................... .................................................... |
.................................................... .................................................... |