СЭДЭВ 2. ХҮҮХДИЙН ЭРХ


Чиглүүлэх асуултууд:

  • Хүүхдийн үндсэн эрхүүд юу вэ?
  • Хүүхдийн эрх, боловсролын уялдаа холбоог тайлбарлана уу.
  • Хүүхдийн эрхийн боловсролыг тогтвортой хөгжлийн боловсролтой холбогдон тайлбарлана уу?
  • Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангаж хамгаалах арга замыг тодорхойлно уу?

Түлхүүр үг: Хүүхдийн эрх, ангилал, хүүхдийн эрхийн боловсрол, хүүхдийн хүчирхийлэл

Хамтын  үйл ажиллагаа:

  • Хүүхдийн үндсэн эрх гэж юу вэ? гэсэн асуултын дагуу хүн бүр бодож, бичих даалгавар өгнө. 
  • 2030 онд өөрийнхөө амьдралыг ямар байхаар төсөөлж дүр бүтээнэ. Багаар хамтарч ажиллана. 
  • Багаараа хамтран хүүхдийн эрхийн зарчмуудыг тодорхойлно.
  • Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийнэ. 

АЛХАМ 1. Асуултад хариулах даалгавар гүйцэтгэх
Дараах бодомжууд зөв үү? буруу юу? Тэмдэглэгээ хийнэ үү?

 

АЛХАМ 2. “Ирээдүйгээ хамтдаа төсөөлцгөөе” дүр бүтээх 
Оролцогчдод дараах зураг дээр үзүүлсэн дүрүүдийг авч 2030 онд өөрийнхөө амьдралыг ямар байхаар төсөөлж байгаагаа ярилцана. Бидний ирээдүй хойч үе маань ямар нийгэмд хэрхэн амьдрах талаар төсөөлөн дүр бүтээх даалгавар өгнө. Бидний төсөөлөл 2030 он байх болно. Дүр бүтээхдээ хүний эрхийн болон тогтвортой хөгжлийн боловсролын өнөөгийн ба ирээдүйн асуудлыг хөндөхийг анхааруулна.

АЛХАМ 3. Хүүхдийн эрхийн үндсэн зарчмуудыг тодорхойлох
Үйл ажиллагаа 1,2-д үндэслэн хүүхдийн эрхийн зарчмуудыг тодорхойлж дараах хүснэгтэд нөхөж бичих даалгавар өгнө.

Нэгдүгээр зарчим
ХҮҮХЭД ..................................................
Хоёрдугаар зарчим 
ХҮҮХЭД ...................................................
Гуравдугаар зарчим
ХҮҮХЭД ..................................................
Дөрөвдүгээр зарчим
ХҮҮХДЭД .................................................

 

АЛХАМ 4. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах арга замыг тодорхойлох
Хүүхдийн эрхийн тухай конвенцид жагсаасан дараах эрхүүдээс сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрхийг сонгох даалгавар өгнө.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР ТАЙЛБАРЛАСАН ЗҮЙЛ ЗААЛТ5 

   №   Хүүхдэд ээлтэй зүйл заалт (Тийм) 
1 Энэхүү конвенцид заасан бүх эрхийг 18 хүртэлх насны бүх хүн эдэлнэ.
2 Хэн байх, хаана амьдрах, эцэг эх нь юу хийж байгаа, ямар хэлээр ярьдаг, тэд ямар шашин эсвэл соёлтой байх, хүү эсвэл охин байх, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, баян, ядуу байхаас үл хамааран бүх хүүхэд эдгээр эрхийг эдэлнэ.
3 Хүүхдэд хамгийн сайн гэсэн зүйлийг л насанд хүрэгч бүр хийнэ. Шийдвэр гаргахдаа хүүхдэд шийдвэр нь яаж нөлөөлөх талаар бодно.
4 Төр энэхүү конвенцид заасан бүх эрхийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн боломжтой бүх нөөцөө ашиглах ёстой.
5 Төр гэр бүлийн хүүхдээ чиглүүлэх эрх, хариуцлагыг хүндэтгэснээр хүүхдүүд том болоод өөрийн эрхээ зүй зохистой эдэлж сурна.
6 Хүүхэд бүр амьдрах, амьд үлдэх, хөгжих эрхтэй.
7 Хүүхдүүд нэртэй байх эрхтэй ба төрийн зүгээс албан ёсоор зөвшөөрсөн байна. Мөн өөрийн улсад хамаарах иргэний харьяалалтай байх эрхтэй.
8 Хүүхэд хэн болохыг албан ёсоор бүртгэсэн бүртгэл - өөрийгөө илэрхийлэх баримт бичигтэй байх эрхтэй. Хэн ч түүнээс салгаж авч болохгүй.
9 Хүүхдийн сайн сайхны төлөө гэснээс бусад тохиолдолд хүүхэд өөрийн эцэг эхээс тусдаа байж болохгүй. Эцэг эх нь салсан хүүхдүүд өөрт нь хохирол учруулахгүй бол аль алинтай нь холбоотой байна.
10 Хүүхэд өөрийн эцэг эхээсээ хол өөр улсад амьдардаг бол хүүхэд эцэг эхтэйгээ нэг дор амьдрах эрхтэй.
11 Төр хууль бусаар хүүхдийг эх орноос нь гаргахаа зогсооно.
12 Хүүхдүүд өөрийн байр суурьтай байх эрхтэй, томчууд тэднийг сонсох, анхаарч үзэх үүрэгтэй.
13 Хүүхдүүд ярих, зурах, бичих эсвэл өөр хэлбэрээр бусдад хор хөнөөл учруулахгүйгээр өөрийнхөөрөө тунгаах, хуваалцах эрхтэй.
14 Хүүхдүүд өөрийн шашин, итгэл үнэмшлийг сонгох эрхтэй. Эцэг эх нь юу зөв, буруу болох, юу тэдэнд хамгийн тустай болохыг чиглүүлнэ.
15 Хүүхдүүд бусдад хор хөнөөл учруулахгүйгээр өөрийн найзаа сонгох, тэдэнтэй нэгдэх, бүлэг болох эрхтэй.
16 Хүүхдүүд хувийн нууцтай байх эрхтэй.
17 Хүүхдүүд радио, сонин, ном, компьютер, бусад эх сурвалжаас өөрийн сайн сайханд тустай гэсэн мэдээлэл хүлээн авах эрхтэй. Томчууд хүүхдийн авч байгаа мэдээлэл нь тэдэнд хор хөнөөл учруулахгүй болохыг анхаарч баталгаажуулна. Мөн хүүхдэд хэрэгтэй мэдээллийг олох, ойлгоход тусална.
18 Хүүхдүүд боломжтой тохиолдолд өөрийн эцэг эхээрээ өсгүүлэх эрхтэй. Эцэг эх нь хоёулаа хөдөлмөр эрхэлдэг бол төр халамжийн үйлчилгээгээр эцэг эхэд нь тусална.
19 Төр хүүхдийг зохих ёсоор халамжилж байгааг баталгаажуулж, асарч байгаа хүн нь хүчирхийлэл, зүй бус үйлдэл, үл ойшоох үйлдэл хийвэл хамгаалах ёстой.
20 Хүүхдүүд эцэг эхтэйгээ амьдарч чадахгүй тохиолдолд тусгай халамж, тусламж авах эрхтэй.
21 Хүүхдүүдийг үрчилсэн бол хүүхдэд юу хамгийн ээлтэй, тэргүүнд байхыг чухалчилж үзнэ.
22 Хүүхдүүд дүрвэсэн бол тус конвенцид заасан эрхүүдийн хамт тусгай хамгаалал, тусламж авах эрхтэй.
23 Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй бол бүрэн дүүрэн амьдралаар амьдрахын тулд тус конвенцид заасан эрхүүдийн хамт тусгай боловсрол, халамж авах эрхтэй.
24 Хүүхдүүд хамгийн сайн эрүүл мэндийн халамж, аюулгүй ундны ус, шим тэжээлтэй хоол, цэвэр, аюулгүй орчин, сайн сайхан амьдрахад туслах мэдээлэл авах хэрэгтэй.
25 Хүүхдүүд асрамжид эсвэл гэрээсээ хол өөр газар амьдарч байгаа бол тэдэнд хамгийн тохиромжтой байгааг эсэхийг тасралтгүй хянадаг нөхцөлд амьдрах эрхтэй.
26 Төр ядуу гэр бүлийн хүүхдэд нэмж мөнгө зарцуулна.
27 Хүүхдүүд хоол хүнс, хувцас, аюулгүй газар амьдрах, өөрийн анхдагч бие махбод, оюун санааны хэрэгцээг хангуулах эрхтэй. Төр үүнийг хангаж чадахгүй байгаа гэр бүл, хүүхдэд тусална.
28 Хүүхдүүд сурч боловсрох эрхтэй. Сургуулийн удирдлага хүүхдийн эрхэм чанарыг хүндэтгэнэ. Суурь боловсрол үнэ төлбөргүй байна. Хүүхдүүд боломжит дээд түвшиндээ хүртэл сургуульд явахыг урамшуулна.
29 Хүүхдүүдийн боловсрол нь тэднийг авьяас, чадварыг ашиглах, хөгжүүлэхэд тусална. Мөн бусдын эрхийг хүндэтгэх, энх тайванч амьдрах, байгаль орчноо хамгаалахад суралцахад нь тусална.
30 Хүүхдүүд амьдарч буй улсынхаа хүн амын олонхоос ялгаатай өөрийн соёл, хэлээр ярих, шашнаа шүтэх эрхтэй.
31 Хүүхдүүд тоглох, амрах, алжаалаа тайлах, соёлын болон урлагийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
32 Хүүхдүүд тэдний эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөх өөрт нь хор хөнөөлтэй хөдөлмөрөөс хамгаалуулах эрхтэй. Тэд хөдөлмөр эрхэлдэг бол аюулгүй, шударгаар үнэлсэн цалин хөлс авах эрхтэй.
33 Хүүхдүүд хор хөнөөлт бодис, түүний худалдаанаас хамгаалуулах эрхтэй.
34 Хүүхдүүд бэлгийн зүй бус үйлдэл, дарлал, мөлжлөгөөс ангид байх эрхтэй.
35 Төр хүүхдийг барьцаалах, худалдах, зарахгүй байлгах ёстой.
36 Хүүхдүүд ямар нэгэн мөлжлөгөөс хамгаалуулах эрхтэй
37 Хууль зөрчсөн хүүхдүүдийг алж, эрүүдэн шүүж, хэрцгий харьцаж, шоронд насаар нь эсвэл насанд хүрэгчидтэй хорьж болохгүй. Шорон сүүлчийн сонголт байх бөгөөд аль болох хамгийн богино хугацаанд хорино. Шоронд хоригдсон хүүхдүүд хууль зүйн туслалцаа авах, гэр бүлтэйгээ холбоо тогтоох эрхтэй.
38 Хүүхдүүд дайнаас хамгаалуулах, ангид байх эрхтэй. Хүүхдүүдийг хүчээр армид татах, дайнд оролцуулж болохгүй.
39 Хүүхдүүд үл ойшоосон, муухай харьцсан, гэмтсэн тохиолдолд тусламж авах эрхтэй. Ингэснээр тэдний эрүүл мэнд, эрхэм чанарыг сэргээж чадна.
40 Хүүхдүүд тэдний эрхийг хүндэтгэдэг шүүхийн тогтолцоонд хууль зүйн туслалцаа авах, шударга харьцах эрхтэй.
41 Тухайн улсын хууль тогтоомж нь энэхүү конвенцоос илүү хүүхдийн эрхийг хамгаалж байвал тэдгээр хуулийг мөрдөнө.
42 Хүүхдүүд өөрийн эрхээ мэдэх эрхтэй. Насанд хүрэгчид тэдний эрхийн тухай мэдэх, хүүхдүүдэд суралцахад тусална.

 

Нийтлэсэн: Altansukh 2023-04-26 05:12:19