СЭДЭВ 2. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ


Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн хүн бүрд хамаатай асуудал юм. 

Чиглүүлэх асуултууд: 

  • Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ?
  • Уур амьсгалын өөрчлөлт хэр хурдацтай явагдаж байна вэ?
  • Дэлхийн дулаарал гэж юу вэ?
  • Уур амьсгалын өөрчлөлт юунаас үүдэлтэй вэ?
  • Хүлэмжийн хий гэж юу вэ?
  • Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад хэрхэн нөлөөлж байна вэ?

Түлхүүр үг: Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, эрчим хүчний хэмнэлт 

Бие даан болон хамтран гүйцэтгэх үйл ажиллагаа: 

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг арилгахад миний оруулах хувь нэмэр? гэсэн асуултын дагуу хүн бүр бодож, бичих даалгавар өгнө.
  2. 2030 онд өөрийнхөө амьдралыг ямар байхаар төсөөлж дүр бүтээнэ. Багаар хамтарч ажиллана.
  3. Уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөөнд өөрийн үнэлгээг хийнэ. 

АЛХАМ 1. СЭДЭЛЖҮҮЛЭХ ДААЛГАВАР 

Асуултад хариулах

“Бид юу хийх вэ?” гэсэн нэмэлт унших материалыг уншаарай. Дараах зүйлүүдээс алийг нь сонговол нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад нөлөөлөх вэ? (Буруулахад нөлөөлж байвал зөв, харин нэмэгдүүлэхэд нөлөөлж байвал буруу гэснийг тэмдэглээрэй)

Даалгавар

Сонголт Зөв Буруу
Эдгээр гэрлээс алийг нь худалдан авбал уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад нөлөөлөх вэ (Гэрлийн дугаарыг зөв буруу гэсэн үгний дор бичээрэй. Зөв гэсэн нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад нөлөөлнө гэсэн үг)    
Телевиз, утас цэнэглэгч, цахилгааны зуухны залгуурыг байнга залгаатай байлгах    
Телевиз, утас цэнэглэгч, цахилгааны зуухны залгуурыг хэрэглэсний дараа салгах    
Цахилгаан машин унах    
Нийтийн тээврээр зорчих    
Авто машинаар байнга зорчих    
Дугуй унах    
Явган явах    
Худалдан авалтад гялгар тор байнга хэрэглэх    
Худалдан авалтад давуун тор хэрэглэх    
Гэрээ байнга нүүрсээр галлаж дулааныг шийдэх    
Утаагүй түлш хэрэглэх    
Гэрээ цахилгаанаар халаах    
Ус хэмнэх    

АЛХАМ 2. БАТАТГАХ ДААЛГАВАР

Ажиллах заавар
Гар утсыг цэнэглэхэд (жилд) 0.3 кг нүүрс төрөгч ялгардаг бол танай гэр бүлд гар утас хэрэглэснээр жилд хичнээн нүүрс төрөгч ялгаруулдаг болохыг бодож олоорой. 
Даалгавар

Тооцоолол хийх

Нүүрстөрөгчийн ул мөр хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өргөн хэрэглэгдэх болж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Нүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь аливаа байгууллага, хүний үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус байдлаар ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг тонн-оор илэрхийлсэн ойлголт юм. Энэ нь байгаль экологид ямар мөр үлдээж, хэр ээлтэй үйлдвэрлэл явуулж байгааг хэмжих нэг үзүүлэлт юм. Ялгаруулж буй нүүрстөрөгчийн хэмжээг хувь хүн, гэр бүлийн түвшинд тооцоолон гаргаж, зөвлөмж өгдөг ба цаашид бууруулах арга замыг тодорхойлоход тустай. Иймд гэр бүлийнхээ нүүрстөрөгчийн ялгаруулалтад хэрхэн нөлөөлж байгааг тооцоорой.

АЛХАМ 3. ҮНЭЛЭХ ДААЛГАВАР

Асуултад хариулах

“Бид юу хийх вэ?” гэсэн нэмэлт унших материалыг уншаад асуултад хариулж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чи ямар хувь нэмэр оруулж болох талаар ярилцаарай.

Даалгавар 

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд чи юу хийх вэ? 
  2. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өөрийн хувь нэмэр оруулахын тулд амьдралын дадал, хэвшлээ хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?
  3. Хамт олныхоо дунд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар ажил санаачлан хийх вэ?
Нийтлэсэн: user 2023-04-20 06:51:49