МОДУЛИЙН АГУУЛГА, АРГАЗҮЙ
Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилгод хүрэх иргэнийг бэлтгэх сургалтын модулийн агуулга, арга зүйг дараах хүснэгтэд харуулав.
Хамрах сэдэв | Агуулга | Хэнд зориулсан | Арга зүй, хэрэгсэл |
---|---|---|---|
Амьдралын хэв маяг, тогтвортой хэрэглээ Ногоон бүтээгдэхүүн, эко шошго |
|
Үе тэнгийн сургагчид | Энэхүү сургалтыг интегратив суралцахуйн загварт суурилсан арга зүй, стратеги болон сургалтын арга хэрэгсэлийг хэрэглэнэ.
|
Ногоон ажлын байр, ногоон худалдан авалт |
|
ЕБС-ийн багшид | |
Ногоон үйлдвэрлэл ба ногоон технологи, эко-инноваци |
|
Үндэсний сурагч багшид |
Сургалтыг удирдан чиглүүлэх суралцахуйн загвар
Сургагч багш интегратив сургалтын загвараар сургалтыг удирдан чиглүүлнэ. Хамгийн гол нь багш үнэн бодит мэдлэг, мэдээлэл олж авах анхдагч болон хоёрдогч эх сурвалж болох ном, сэтгүүл, дуу, дүрс бичлэг зэргийг зөв сонгож хэрэглэхэд чиглүүлэг өгнө.
Интегратив загварын үе шат | Блумын таксономын танин мэдэхүйн үйл явцын түвшин | Жишээ асуулт |
---|---|---|
Дүрслэн тайлбарлах, харьцуулах, зүй тогтолыг хайж, илрүүлэх | Сэргээн санах |
|
Төстэй ба ялгаатай талуудыг тайлбарлах | Ойлгох |
|
Өөр нөхцөл байдлуудын үр дүнг таамаглах | Хэрэглэх, задлан шинжлэх |
|
Өргөн хүрээний холбоо хамаарлыг тодорхойлж, ерөнхийлөх | Үнэлэх |
|
Дээрх агуулга, арга зүйгээр сургалт зохион байгуулах санааг энэхүү сургалтын модульд тусгахдаа 3 түвшний сургалтын модульд агуулгыг ялгаатай байдлаар оруулж, интегратив сургалтын загвараар сургалтын арга зүйг зөвлөмжилсөн тул та энэхүү 3 модулийг уялдаа холбоонд нь харж сургалтыг зохион байгуулахад анхаараарай. Үүнд:
- Сурагч багшийн модульд “Ногоон үйлдвэрлэл ба ногоон технологи, эко инноваци” сэдвийг
- ЕБС-ийн багшийн модульд “Ногоон ажлын байр, ногоон худалдан авалт” сэдвийг
- Үе тэнгийн сурагчийн модульд “Амьдралын хэв маяг, тогтвортой хэрэглээ” болон “Ногоон бүтээгдэхүүн, эко-шошго”