СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


  • Сургагч багшаас багшид, багшаас үе тэнгийн сургагч хүүхдэд энэхүү мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд анхаарна.
  • Дээрх загварыг ашиглан бизнесийн төлөвлөгөөг боловсруулахдаа бизнесийн санаа гаргахаас эхлээд төлөвлөлт, үйлдвэрлэлд ашиглах байгалийн болон бусад нөөц баялаг, түүхий эдийн сонголт хийх, үйлдвэрлэл явуулах, технологийн шийдлийг сонгох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх үйл ажиллагаа зэрэг бүхий л үе шатанд ногоон үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг мөрдөхийг сануулна.
  • Ногоон эдийн засгийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд практикт  Олон улсын стандарт ISO 14001-ийг мөрдлөг болгох, түүнчлэн компаний нийгмийн хариуцлагын ISO 260008 үйлдвэрийн газрын эрүүл ахуй, аюулгүй орчны OHSAS 18001 стандартыг мөрддөг болохыг сануулах хэрэгтэй.
     
Нийтлэсэн: admin 2023-04-27 02:57:12