ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


  • Ногоон ажил - эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөрийг хэлнэ.
  • Ногоон ажлын байр - Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн зохистой ажлын байр
  • Ногоон оффис - Эрчим хүч, усны хэмнэлттэй, хог хаягдал багатай, байгальд орчинд ээлтэй техник, технологи ашигладаг, ажлын өрөөний тав тухыг хангасан, дотоод орчны агаарын солилцоо нь хүний эрүүл мэндэд ээлтэй ажлын өрөө, танхим хонгил
  • Ногоон худалдан авалт - Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт.
  • Ногоон барилга - Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч,  нөөцийн хэмнэлт, үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламж.
  • ЛЕД (light-emitting diode) гэрэл - бага хэмжээний цахилгаан зарцуулдаг, байгаль экологид ээлтэй, хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй, олон төрлийн өнгөний сонголттой гэрэлтүүлэг
  • Люминенценц (compact fluorescent light bulbs) гэрэл – гадны нөлөөнд эмзэг, хадгалахад хүндрэлтэй, мөнгөн ус агуулдаг гэрэлтүүлэг
     
Нийтлэсэн: admin 2023-04-27 03:18:10