ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан: Уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж буй гадаад ба дотоод шалтгаан байна. Гадаад шалтгаан: нарны цацрагийн өөрчлөлт, дэлхийн орбитын өөрчлөлт, дэлхийн тэнхлэгийн хазайлтын өөрчлөлт, туйлын шилжилт, нар-сар-дэлхийн байрлалын өөрчлөлт. Дотоод шалтгаан: тектоник хавтангийн хөдөлгөөн, галт уулшил эрчимжих, хүлэмжийн хий ихсэх ба багасах, хүний үйл ажиллагаа. Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай холбоотой.
Нүүрстөрөгчийн ул мөр: Хүний үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус байдлаар ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий)-н хэмжээг тонн-оор илэрхийлсэн ойлголт (Тухайлбал, манай орны жишээгээр, дундаж хэмжээтэй орон сууцанд амьдардаг, 4 ам бүлтэй, 1 машинтай, өдөр бүр махан хоол хэрэглэдэг гэр бүлийн 1 гишүүний жилийн хугацаанд ялгаруулж буй нүүрстөрөгч 4.6 тонн нүүрсхүчлийн хий байна. Энэ нь дэлхийн дундаж (4.9 тонн)-аас бага зэрэг доогуур, Америк улсын дундаж (16 тонн) -аас 3.3 дахин бага, дэлхийн зорилтот хэмжээ (2 тонн)-нээс 2 дахин өндөр байна. Энэ хэмжээний нүүрсхүчлийн хийг 367 мод жилийн турш өөртөө шингээдэг)
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар: Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаль, нийгэм, эдийн засагт учирч буй үр өөрчлөлт (дэлхийн мөсөн бүрхэвч хайлах, хуурай газар усанд автах, цөлжилт, ургац буурах, ядуурал нэмэгдэх гэх мэт.)
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах: Өөрчлөгдөж буй уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, ялгаруулахаас зайлсхийх аливаа арга хэмжээ хүчин чармайлт
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох: Уур амьсгалын өөрчлөлтийн бодит болон болзошгүй нөлөөлөл, үр дагаварт байгаль, нийгмийн өртөх байдлыг бууруулах, хохирол багатай даван туулах, аятай таатай нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн хүний үйл ажиллагаа, арга хэмжээ

Нийтлэсэн: user 2023-04-20 07:29:43