ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ


ТХБ-II төслийн хүрээнд ЕБС-ийн шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахад ТХБ-ын тэргүүлэх чиглэл болсон “Уур амьсалын өөрчлөлтийн боловсрол”-ын үзэл баримтлал, агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулсан.
Суурь боловсролын газарзүйн сургалтын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагавар нөлөөг бууруулахад оруулах хувь нэмэр, усны нөөц, мөстлөг, цэвдгийн өөрчлөлт, түүний шалтгаан, орон нутгийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, тогтвортой хөгжил (ТХ)-ийн тулгуур ухагдахууныг судалж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой агуулгыг тусгасан байна. Үүнтэй уялдуулж сургагч багш нар энэ сэдвийг заахдаа сурагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзан уур амьсгал ба цаг агаарын ялгааг сэргээн сануулж түүн дээр үндэслэн УАӨ-ийн шалтгаан (хүний үйл ажиллагаагаар үүсэх хүлэмжийн хий, хийн төрлүүд, эх үүсвэр г.м.), үр дагавар өөрчлөлтөд оруулах өөрийн хувь нэмрийг ухамсарлах, наад захын амьдралын эерэг хандлага төлөвшүүлэхэд энэхүү модуль чиглэгдэж байна.
ЕБС-ийн багш, суралцагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор ТХБ-2030-ийн зорилт 13.1, 13.2, 13.3-т уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аюул, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх, энэ талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах, дулаарлыг сааруулах, өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах талаар заасан сэдэв, агуулгаар гарын авлага, сургалтын нэмэлт материал боловсруулах хэрэгтэй.
Даалгаварт суурилсан сургалтын онол, загварт үндэслэн уур амьсгалын боловсролын мэдлэг, ойлголт, чадвар, хандлага, зөв дадал хэвшлийг сурагчдад эзэмшүүлэхийн тулд бие даан болон хосоор гүйцэтгэх даалгавар ажиллуулна. Иймд багш даалгавар, ажлын хуудас, сургалтын бусад нэмэлт хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн байна.

Нийтлэсэн: user 2023-04-20 07:30:27