МОДУЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙ
Агуулга, сургалтын үйл ажиллагаа | Сургалтын арга | Хэрэглэгдэхүүн |
Сэдэв 1. Жендэрийн үндсэн ойлголт | ||
1.1.Мэдээлэл, эх сурвалжтай ажиллах | Тохиолдол шинжлэх алхам 1-3 |
Ажлын хуудас, видео хичээл, зурган эх сурвалж |
1.2. Тохиолдол шинжилж асуудал тодорхойлох | Тохиолдол шинжлэх | Тохиолдол |
Сэдэв 2. Жендэрийн нөлөөллийг тооцсон сургалтын хөтөлбөр | ||
2.1. Сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх санаа | Хэлэлцүүлэг | Үнэлгээний хуудас , жишиг хөтөлбөр |
2.2. Сургуулийнхаа сургалтын хөтөлбөрийг сайжруулах | Тохиолдол шинжлэх алхам 4-5 |
|
Сэдэв 3. Жендэрийн ялгаварлан гадуурхалт | ||
3.1. Жендэрийн үндсэн ойлголт бататгах | Лекц | PPT, LCD |
3.2. Эх сурвалжтай ажиллах | Эх сурвалж шинжлэх | Дасгал ажил, аргачлал |
3.3. Бататгах дасгал ажиллах | Эх сурвалж шинжлэх | Эх сурвалж, дасгал |
Арга зүйн тайлбар
Тохиолдол шинжлэх арга зүйг сурч, мэдсэн зүйлээ бодит амьдрал, үйл ажиллагаа, жишээ, тохиолдлын цогц шинжтэй асуудлыг хэрхэн шийдэх арга замыг тодруулахад хэрэглэдэг. Тохиолдол шинжлэх арга зүй нь бодит амьдралын хүрээнд (бодит амьдралын жишээнээс зохиомжилсон) тодорхой субъектэд тохиолдсон асуудлын шийдлийг мэдлэг, чадварт тулгуурлан бүтээлч эрэлхийлэл хийхэд дэмжлэг үзүүлэх сургалтын арга зүй бөгөөд дараах давуу талуудтай. Үүнд:
- Сурсан, мэдсэн зүйлээ бодит амьдралын жишээнд тулгуурлан шийдэхдээ ашиглах
- Хувийн үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, туршлагадаа тулгуурлан асуудал шийдвэрлэх
- Хэлэлцүүлэг болон судалгаанд идэвхтэйгээр сонирхож оролцох
- Эмх цэгц, дараалалтайгаар сэтгэн бодох
- Асуудлын шийдлийг бүтээлчээр эрэл хайгуул хийх
- Цогц асуудлыг шийдэж чадах бодитой шийдэлд хүрэх
- Асуудалд нөлөөлөгч янз бүрийн хүчин зүйлсийг тодруулах
- Харилцан суралцах
- Бусдыгаа хүндэтгэх, сонсох
- Бусадтайгаа эх сурвалж, мэдээллийн нөөцөө хуваалцах гэх мэт
Тохиолдол шинжлэх арга зүйн алхам
Тохиолдол шинжлэх арга зүйн дээрх алхмын дагуу сургагч багшийн болон багшийн сургалтын арга зүй боловсруулагдсан бөгөөд та бүхэн бүтээлчээр ашиглаарай.
Сэдэв 1-ийн хүрээнд судалж мэдсэн мэдлэг, ойлголт нь дараагийн 2 модулийн суурь болох тул сургагч багш та “Жендэрийн үндсэн ойлголт” сэдэвт анхаарлаа хандуулан аргачлалын дагуу судлаарай. Ингэхдээ хичээл төлөвлөлтөд хэрхэн тусгах болон үе тэнгийнхэнд аливаа асуудалд жендэрийн мэдрэмжтэй хандах хандлага төлөвшүүлэхэд чиглүүлж, дэмжлэг үзүүлэх нь чухал.