Алхам 1. Хүйс ба жендэрийн ялгааг тодорхойлох


Алхам 1. Эх сурвалжийг шинжилж хүйс ба жендэрийн ялгааг тодорхойлон ажлын хуудас 1-д тэмдэглэнэ.

Эх сурвалж 1: Америкийн антропологич М.Мид (1901-1978) “Нийгэм ба хүйс” номдоо Шинэ Гвинейн 3 омог аймгийн амьдралд хийсэн ажиглалт судалгаагаараа эрэгтэй, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг байгалиас заяагдсан гэх үзлийг үгүйсгэжээ. Арапеш омгийн эрэгтэй, эмэгтэйчүүд хүүхэд асрах, хүмүүжүүлэхэд адил тэгш оролцоотой. Мундугумор омгийн эрэгтэй, эмэгтэйчүүд бие биедээ дайсагнаж харьцдаг, Тчамбули омгийн эмэгтэйчүүд бүх ажлаа эрхэлж байгаа тус тус 3 өөр нийгэм дэх ялгаатай зан үйл, жендэрийн дүр үүргийг харуулдаг.
Арапешүүд бол найрсаг, сайхан сэтгэлтэй, тус өгөөмөр, таван ард түмэн. Ажлыг тэгш хуваан хийдэг, дайсагнахыг мэддэггүй, удирдагч сонгох шаардлагагүй.
Мундугуморчууд амьтны толгойг олз болгодог. Тэд бие биедээ дайсагнаж, хардаж, хатуу ханддаг нь тэдний заншлаас үүдэлтэй. 
Тчамбуличууд эмэгтэйчүүд нь бүх ажлаа эрхэлнэ. “Орон сууц”-ыг эмэгтэйчүүдийн байр гэх бөгөөд байр бүрд 2-4 гэр бүл амьдарна. Эрчүүд байгаа газарт түгшүүртэй, үл итгэх уур амьсгал ноёрхоно.

Эх сурвалж: Н.Смелзер Социологи (2001) хуудас 316-318

a)    Шинэ Гвинейн арлын Арапеш, Мундугумор, Тчамбули омгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ямар үйл ажиллагаа эрхэлж байна вэ?
b)    Арапеш, Мундугумор, Тчамбули омгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд зан чанарын хувьд ямар вэ?
c)    Жендэрийн ялгаа бүрэлдэн тогтоход төрөлхийн буюу хүйсийн ялгаа ямар нөлөөтэй байна вэ?

Ажлын хуудас 1.

Омог Эмэгтэй хүн Эрэгтэй хүн
Эрхэлж буй үйл ажиллагаа, үүрэг Зан чанар Эрхэлж буй үйл ажиллагаа, үүрэг Зан чанар
Арапешүүд        
Мундугуморчууд        
Тчамбуличууд        

 

Ажлын хуудас татах авах бол энд дарна уу.
 

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 23:14:37