Алхам 2: Эх сурвалжийг шинжлэх
Алхам 2: Эх сурвалжийг шинжилж, ажлын хуудас 2-д тэмдэглэнэ.
Эх сурвалж 2. Эрэгтэй, эмэгтэй хүнд оногдуулж буй ажил, үүрэг
ЕБС-д суралцдаг эмэгтэй суралцагч: ...Ахмад настай хүмүүс эмэгтэй хүнийг гэр орны ажилд илүү сайн бай гэж сургадаг. Манай гэрт аавын дүү ирээд гэрийн ажил хийхээр ахаараа битгий хийлгэ, гэр цэвэрлэх нь эмэгтэй хүний ажил гэдэг. Бас морины уяа руу эмэгтэй хүн явж болохгүй гэдэг. Гэтэл би моринд дуртай, сонирхолтой байдаг.
ЕБС-д суралцдаг эрэгтэй суралцагч:...Биеийн хүчний ажил бол эрэгтэй хүнийх гэж боддог. Эмэгтэй хүүхдүүд гэр орноо цэвэрлэх, хувцас угаах гэх мэт ажлыг хийдэг. Хөвгүүдийг хүүхэд байхаас л ээж аав чи эмэгтэй хүнийг хүндлэх хэрэгтэй, хүнд хүчир ажил хийлгэж болохгүй, эгч нарыгаа хүнд юм өргүүлэхээс зайлсхий гэж сургадаг.
ЕБС-ийн удирдах ажилтан эрэгтэй: ...Эрэгтэй удирдагч илүү буурьтай. Үүрэг даалгавар өгсөн бол уг хүндээ итгэж даатгадаг онцлогтой. Эрэгтэй хүн хөөцөлдлөгөө илүү. Юм болгон руу үсчээд байхгүй, гол зүйлээ л барьж авдаг.
- Жендэрийн хэвшмэл ойлголт гэж юу вэ?
- Байр суурь, үүрэг ялгаатай ойлголт уу?
- Жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгах, өөрчлөхөд та ямар үүрэг оролцоотой байж болох вэ?
Ажлын хуудас 2.
Эмэгтэй хүн | Эрэгтэй хүн | |||
Байр суурь | Үүрэг | Байр суурь | Үүрэг | |
Ярилцлагад оролцогч | ||||
Эмэгтэй сурагч | ||||
Эрэгтэй удирдах ажилтан |
Эх сурвалж 2-ыг үе тэнгийнхний сургалтын модульд интерактив дасгал ажлаар оруулсан болно.
Ажлын хуудас татах авах бол энд дарна уу.