Алхам 4: Тохиолдол шинжлэх


Алхам 4: Тохиолдол шинжлэх, баримттай ажиллана.

Тохиолдол: Нэгэн сургуульд 1-10 жил багшилж буй эрэгтэй, эмэгтэй багш нарын дунд мэргэжлийн зэргийн зөрүү, байгаа нь ажиглагджээ. Тодруулбал, 1-10 жил ажиллаж буй бүх эрэгтэй багш нар заах аргач мэргэжлийн зэрэгтэй, уралдаан, тэмцээнд  оролцож цалингийн нэмэгдэл авдаг. Гэтэл эмэгтэй багш нарын 60 хувь нь мэргэжлийн зэрэггүй, 1-3 удаа хүүхэд төрүүлэх, ажилласан жил  тасрахтай холбоотой чөлөө авдаг байна.

Эх сурвалж: “Боловсрол дахь жендэр” Уб; 2018 гарын авлагын 183-р тал

  1. Эмэгтэй багш нарын мэргэжлийн зэрэг доогуур байгаад ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?
  2. Дээрх асуудлыг шийдэхэд сургуулиас ямар дэмжлэг хэрэгтэй гэж та бодож байна вэ? Яагаад?
  3. Шийдвэр гаргагчдад хэрхэн нөлөөлөх боломж танай хамт олонд байна вэ?
  4. Жендэрт ээлтэй байгууллагын засаглал, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш эрхийг хангахын ач холбогдол юу вэ?
  5. Сургуулийн удирдлага ямар байвал жендэрийн мэдрэмжтэй байна гэж үзэх вэ?
  6. Жендэрт ээлтэй сургууль болоход таны оруулах хувь нэмэр юу вэ?

Ярилцах асуулт: 

  1. Дээрх баримт ямар асуудлыг илэрхийлж байна вэ?
  2. Сурч боловсрох адил эрхээр хангагдах боломж байна уу?
  3. Энэ асуудлын шалтгаан юу вэ?
  4. Хэрхэн, яаж шийдэх боломж бидэнд байна вэ?
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 23:29:09