СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


Багш сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа сурагчдын /хүний/ суурь чанар хүний эрхийг дээдлэх, сурагчдыг сайн муу, эрэгтэй эмэгтэйгээр ялгаварлан гадуурхахгүй байх, сургалт үйл ажиллагаанд сурагчдын татан оролцуулах, хүйсээр ялгаатай байдал үүсгэж сурагчтай харилцахгүй байх, сургалтын хөтөлбөртөө тухайлсан жендэр гэсэн үгийг хэрэглэхгүй ч үйл ажиллагаандаа тухайн насны хүүхдийн нийтлэг хэрэгцээг тусгах /сурагчдын хэрэгцээ сонирхлыг харгалзан үзэж хөтөлбөрөө хүүхэд бүрийн авьяас чадварыг дэмжих чиглэлээр боловсруулах/, оролцоонд суурилсан хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй байдлаар төлөвлөх зэрэг шаардлагатай. Жендэрийн мэдрэмжтэй багш гэдэг нь охид хөвгүүдийн заах болон суралцах насны онцлогийг ойлгож, хариу үзүүлэх чадвартай багшийг хэлнэ.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 23:30:28