ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
Бид энэхүү модуль хичээлийн агуулгыг боловсруулахдаа суурь боловсролын газарзүйн сургалтын цөм хөтөлбөрт “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн агуулга хэрхэн тусгагдсан байгаатай харьцуулалт хийж аль болохоор энгийн, ойлгоход хялбар дасгал даалгаврыг сонгоно.
“Уур амьсгалын өөрчлөлт” агуулгыг тусгасан суралцахуйн зорилт
Анги | Суралцахуйн зорилт |
ГЗ7.4е | Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулах жишээ гаргах |
ГЗ8.4з | Монгол орны мөстлөг, цэвдэг ба газар доорх усны тархалт, өөрчлөлтийг тодорхойлон шалтгааныг тайлбарлах |
ГЗ8.5б | Орон нутагтаа тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх |
ГЗ9.5в | Тогтвортой хөгжлийн тулгуур ухагдахууныг судалж, нийгэмд тулгамдсан асуудлыг тодорхойлох |
Тогтвортой хөгжлийн боловсролын тэргүүлэх чиглэл нь УАӨ-ийн боловсрол юм. УАӨ-ийн боловсрол нь УАӨ-ийн шалтгаан, үр дагаврыг ойлгох, өөрчлөлтийн нөлөөнд амьдрахад дасан зохицох, илүү тогтвортой амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авах боломж олгоно хэмээн үзсэн байдаг (UNESCO, 2015)1.
№ | Үйл ажиллагааны агуулга | Арга зүй |
Нөөц хэрэглэгдэхүүн |
1 | Цаг агаар | Дасгал Хэлэлцүүлэг |
1.1 Агаарын массын шинж чанарыг тодорхойлох аналог |
2 | Цаг агаар ба уур амьсгалын ялгаа | Дасгал Хэлэлцүүлэг |
1.2 Уур амьсгалын олон жилийн явцын зураг, Говь-алтай, Тонхил сум (1980-2020) Монгол орны цасан бүрхэвчийн зураг (2017.10.10-ны байдлаар) |
3 | Дэлхийн уур амьсгалын бүс | Дасгал Хэлэлцүүлэг |
1.3 Бразил улсын Манаус хотын уур амьсгалын диаграмм |
1. UNESCO (2015). Not Just Hot Air: Putting Climate Change Education into Practice https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000233083 үзэв 2017.01.15.