Алхам 5: Бүтээл хийх
Алхам 5: Хичээлийн бататгал хэсгийг зохион байгуулахдаа хичээлээр судалсан мэдлэг, ойлголтдоо тулгуурлан бүтээл хийхэд чиглүүлнэ.
Тухайлбал, дараах арга зүйг судлан постер хийж болно.
Постер гэдэг нь тодорхой сэдвийн агуулгыг өгөгдсөн зааварчилгааны дагуу судалж өөрийн үзэл бодлоо зураг дүрсээр болон бичвэрээр хураангуйлан илэрхийлэх бүтээлийн хэлбэр болно.
Постер бэлтгэх аргачлал:
- Судлах сэдвээ сонгоно.
- Сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулна.
- Мэдээллээ боловсруулна.
- Постероо бэлтгэнэ.
Өөрсдийн бэлтгэсэн постероо бусдад танилцуулах:
- Багийн ахлагч бүтээлийг ерөнхийлөн танилцуулна.
- Гишүүн тус бүр уг бүтээлд өөрийн оруулсан хувь нэмрээ танилцуулна.
- Багш, бусад багийн гишүүд сонирхсон зүйлээ асууж лавлахдаа:
- хамгийн таалагдсан нэг санаа
- өөртөө тусган авсан нэг санаа
- сайжруулах нэг санаа зөвлөгөөг тусгана.
Постерын жишээ:
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 23:33:31