Алхам 1: Судлах асуудлаа тодорхойлох


Алхам 1: Судлах асуудлаа тодорхойлно.

Байгууллагын соёл ба жендэрийн мэдрэмжийг дараах 2 хувилбараас аль нэгийг  нь сонгон тодорхойлох дасгал ажиллана.

Хувилбар 1: “Хофстидийн сонгино хальслах” аргаар байгууллагын /сургууль, цэцэрлэг/ жендэрийн эрх тэгш байдал, мэдрэмж, соёлыг тодорхойлох дасгал ажиллах

Ажиллах аргачлал:

  • Оролцогчид дараах зургийг сайтар ажиглана.
  • Асуудал бүрийг хальс гэж үзэн байгууллагынхаа жендэрийн эрх тэгш байдалд 1-5 оноогоор үнэлнэ.
  • Шалгуур үзүүлэлт бүрд өгсөн оноо, яагаад ингэж үнэлснээ тайлбарлан ярилцана.
  • Багаараа ярилцан жагсаан бичсэн асуудлаас сургалтын хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдал, мэдрэмж, соёлыг хэрхэн тусгасан байдлыг онцлон шинжилгээ хийнэ.

Зураг 1: “Хофстидийн сонгино”

Хувилбар 2: Байгууллагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголт ямар байдаг талаарх дасгал ажиллах

Ажиллах аргачлал:

  • Дараах хүснэгтэд хамт ажилладаг хүмүүс тань эмэгтэй, эрэгтэй хүний ажил, үүргийг юу гэж  боддог талаар бичээрэй.
  • Та байгууллага дээрээ жендэрийн ямар асуудлаар санал, хүсэлт тавьж байсан бэ?
  • Асуултад хариулж бичээд бусадтай санал хуваалцаарай.
  • Дүгнэлт хэсэгт Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголтын юуг өөрчлөх хүсэлтээ бичээрэй.
Эмэгтэйчүүд бол Эрэгтэйчүүд бол
   
   
   
   

Та байгууллага дээрээ жендэрийн ямар асуудлаар санал, хүсэлт  тавьж байсан бэ? Асуултад хариулт бичээд бусадтай санал хуваалцаарай.

 

 

Дүгнэлт бичих хэсэг:

 

 

 

 

Дасгал ажлын хуудас татаж авах бол энд дарна уу.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 23:53:20