Алхам 3: Асуудалтай холбогдох мэдээлэл цуглуулах


Алхам 3: Асуудалтай холбогдох мэдээлэл цуглуулна.

А. Сургалтын хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдал, мэдрэмж, соёлыг хэрхэн тусгахтай холбоотой мэдээллийн эх сурвалжуудын жагсаалт гаргах.
Тухайлбал: 

  • “Боловсрол дахь жендэр” гарын авлага УБ, 2018 он
  • “ТХБ-ыг хичээл, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх арга зам” гарын авлага УБ, 2018
  • “Тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах бодлого, арга хандлага” хөтөч ном УБ, 2021 он
  • Тогтвортой хөгжлийн боловсрол, Боловсролын ерөнхий газрын фейсбүүк хуудас зэрэг цахим хэрэгсэл, алхам 1 ба 2-оор хийсэн үйл ажиллагааны мэдээлэл гэх мэт.

Б. Цуглуулсан эх сурвалжууд болон үнэлгээний хуудаст үндэслэн “Давхар тойрог” аргаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Давхар тойрог” аргын тайлбар:

  • Хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийг нэг, хоёроор тоолуулна.
  • Нэгийн тоо сонгосон хүмүүс цуглуулсан эх сурвалжийг ашиглан сургалтын хөтөлбөрийн үнэлгээ хийхэд манай сургуулийн хувьд ямар асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой байгааг хоёрын тоог хэлсэн хүнээс асууна. Хоёрын тоо сонгосон хүн сургуулийнхаа шийдэх асуудал, шалтгаан, үр дагавар, шийдлийг тооцоолон хариулт хэлнэ. 
  • Хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс үүргээ солин хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлж болно.
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-06 00:25:02