УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


“Байгууллагын соёл ба жендэрийн мэдрэмж”

Байгууллагын соёл: Ажилтнууд, бүлгүүд нийтээрээ хүлээн зөвшөөрч, даган мөрдөж буй, тэдний хоорондын болон үйлчлүүлэгч, түншлэгчидтэйгээ харьцах харилцааг зохицуулагч үнэт зүйл, хэм хэмжээний цогц.

  • Барилга байгууламж, ажлын орчин, тавилга, шагнал урамшуулал, ажилтнуудын хувцаслалт, хоорондоо болон хэрэглэгчидтэй харьцаж буй байдал, компанийн уриа, эрхэм зорилго, үйл ажиллагааны тунхаглал нь аль нэг хүйсийг, хүн амын аль нэг бүлгийг шууд ба шууд бусаар гадуурхаж байгаа эсэх, 
  • Байгууллагын ажилтнуудын тунхагладаг үнэт зүйлс аль нэг хүйсийн, хүн амын бүлгийн үнэт зүйлтэй зөрчилдөж, шууд ба шууд бусаар ялгаварлан гадуурхаж байгаа эсэх,
  • Ажилтнууд тодорхой ухамсарлаж ойлголгүй биелүүлдэг, “бичигдээгүй хууль” болсон хэм хэмжээ, дадал нь аль нэг хүйсийг, хүн амын аль нэг бүлгийг шууд ба шууд бусаар ялгаварлаж байгаа эсэх

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголт
(Байгууллагад хийх хялбар судалгааны жишээ)

Эмэгтэйчүүд бол... Эрэгтэйчүүд бол...
1 1
2 2
3 3
4 4
5 5

Шууд ба шууд бус ялгаварлал 

Хууль, дүрэм журам практик нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст хандах тэгш бус хандаж, тэдний хооронд илэрхий ялгаа үүсгэж байгаа нь жендэрийн буюу хүйсийн шууд ялгаварлан гадуурхал юм. 
Харин дүрэм журам практик нь хэдийгээр жендэрийн хувьд саармаг мэт харагдаж байвч бодит байдалд гол төлөв аль нэг хүйсийн хүмүүст таагүй байдал үүсгэж байвал шууд бус ялгаварлан гадуурхал болдог.

Ажил хөдөлмөр - ар гэрийн амьдралын тэнцвэр

Эмэгтэйчүүд: 
Гэр орны ажлын ачаалал, асран халамжлах үүрэг хариуцлагынхаа улмаас хөдөлмөрийн зах зээл дээр ашиггүй байдалд орж цалин хөлс багатай, албан бус ажил эрхлэх нь элбэг. Ажил мэргэжилдээ ахиж дэвших боломж нь харьцангуй бага байдаг. Ажлын байрны цомхотгол, бүтцийн өөрчлөлтөд илүү өртдөг.    

Эрэгтэйчүүд: 
Өрх гэрээ тэжээгчийн үүрэг гүйцэтгэдэг, өөр газар, улс оронд шилжин ажиллах нь илүү, ажил, ар гэрийн амьдралаа хослуулахад нь бэрхшээл тулгарч, ялангуяа хүүхдийнхээ хүмүүжилд нөлөөлөх боломж нь багасдаг. Улмаар гэр бүлийнхээ амьдалд оролцох чадвар хязгаарлагддаг.

Шийдэх арга зам:

  • Ажлын цагийн хуваарь, амрах хугацаа, амралтын өдрүүдийг уян хатан зохицуулах
  • Шилжин ажиллагчдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэх, хүүхдүүдийн суралцах боломжийг анхаарах
  • Хүүхэд асрах үйлчилгээг хөгжүүлэх
  • Эрэгтэйчүүдийн хүүхдээ асрах цалинтай чөлөө авахыг дэмжих

Ажлын байран дахь бэлгийн дарамт

Ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг нь ерөнхийдөө бэлгийн харилцааны шинжтэй, үг хэлээр болон бие махбодоор хийх аливаа үйлдэл юм. Бэлгийн дарамтад дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Бэлгийн харилцааны шинжтэй доромжлол, шүүмжлэл, тоглоом тохуу, гүтгэлэг болон хүний хувцас, гадаад төрх, нас болон гэр бүлийн талаарх зохисгүй үг яриа; 
  • Хүрэх, энхрийлэх, базах эсхүл дайрч довтлох зэрэг хүсээгүй болон шаардлагагүй биеийн контакт;
  • Ичээсэн үг яриа болон хэл яриагаар үзүүлэх бусад дарамт; 
  • Бэлгийн харилцааны шинжтэй шунаг харц болон бусад дохио зангаа; 
  • Хоёрдмол утгатай урилга; 
  • Бэлгийн харилцааны үйлчилгээ хүсэх, шаардах; 
  • Бэлгийн харилцааны үйлчилгээ үзүүлэхгүй бол ажлаас халах, шагнал урамшууллаас хасах зэрэг илт болон илт бус сүрдүүлэг гэх мэт.
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-06 00:32:53