АГУУЛГА АРГА ЗҮЙГ ТХ-ИЙН ЗОРИЛГУУДТАЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Энэхүү сургалтын модульд санал болгосон сэдэв, агуулга, арга зүй нь ТХБ-ын тодорхой нэг хэсгийг хөндсөн тул сургагч багш та цаашдын сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн дараах зорилгуудтай уялдуулан баяжуулж, хөгжүүлэх бүрэн боломжтой.
Эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүлийн төлөвлөлт, мэдээлэл, боловсролд бүх нийтээр хамрагдах
Охид, хөвгүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага боловсрол эзэмших. Боловсрол дахь жендэрийн тэгш байдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул ард иргэд, эрэгтэй, эмэгтэй, эмзэг өртөмтгий байдалд байгаа хүүхдүүд боловсролд адил эрхтэй хамрагдах
Эрэгтэй, эмэгтэй, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах
Ялгаварлан гадуурхах хууль, бодлого, практикийг устгах, адил боломжийг хангах
Эмэгтэйчүүд, охидын эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг зогсоох, хүний наймаа, бэлгийн болон бусад мөлжлөгийг устгах
Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх