ҮЙЛ АЖИЛЛАГАА 1: Дараах алхмын дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх


Алхам 1: ”Жендэр ба хүйс” бичлэг үзээд асуултад хариулна.

Асуулт:

  1. Хүйс, жендэр хоёр нэг ойлголт уу? Хоёр өөр ойлголт уу? 
  2. Хүмүүс “эмэгтэйчүүдийн асуудал” болон “жендэрийн асуудал”-ыг хольж хэрэглэдэг гэдэгтэй та санал нийлэх үү? Яагаад?
  3. Жендэрийн үүрэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн үүргээс ялгаатай юу?
  4. Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хэрэгцээг хэрхэн ялгах вэ?  

Алхам 2: Охид, хөвгүүд ямар ялгаатай вэ? Түүнийг сургалтад хэрхэн харгалзах вэ? Асуултын дагуу хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлгийн асуулт: 

  1. Охид, хөвгүүд хүйс болон жендэрийн хувьд ямар ялгаатай вэ?
  2. Тэд суралцах үйл ажиллагааны хувьд ямар ялгаа байна вэ?
  3. Тэд сэтгэл зүй, нийгэмшилтийн хувьд ямар ялгаатай вэ?
  4. Багшлахуйд дээрх ялгааг хэрхэн тооцох вэ?

Алхам 3: Хэлэлцүүлгийн үр дүнг ашиглан “Жендэрийн мэдрэмжтэй багш”-ийн дүр төрхийг зураглан гаргана. Slido.com aппликейшн ашиглаж болно.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-06 01:12:24