Жишиг хичээл 2: Өвөрхангай аймгийн багш нарын хамтран боловсруулсан хичээл


Хүйсээс үл хамааран тэгш боломж эдэлж чадаж байна уу?

Насны ангилал 16-18 нас.  Нийт хугацаа 80 минут

Хичээл:

Нийгмийн ухаан, Иргэний ёс зүйн боловсрол, Математик, Түүх, Мэдээллийн технологи, Эрүүл мэнд, Биологи

Сургалтын үр дүн:

Сурагчид жендэрийн эрх тэгш бус байдалд хэвшмэл хандлага багагүй нөлөөлж байгааг судалгаа, жишээ тохиолдол, мэдээлэлд тулгуурлан судалж, шалтгаан, сөрөг ур дагаврыг тодорхойлон, дүн шинжилгээ хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх чадвар, хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүсэл хандлагаа нэмэгдүүлэх

Хичээлийн бэлтгэл:

  • Бичлэг үзэх техник хэрэгсэл бэлтгэнэ
  • /Боломжгүй бол мэдээлэл-1, 2, 3, 4, 5 унших/
  • Самбар, цаасан самбар бэлтгэх
  • Энэхүү хичээлийн төлөвлөгөө нь хувилбаруудтай бөгөөд та өөрөө нөхцөл боломж, сурагчдын онцлогт нийцүүлэн сонгон хэрэглээрэй
  • Сурагчдаа 5 багт хуваасан байх
  • Сурагчдын ажиллах даалгаврыг хэвлэж бэлтгэсэн байх
  • Багшид зориулсан мэдээллийг уншиж судалсан байх
  • Сурагчдын асуулт бичих том цаас хананд байршуулах
  • Сурагчдыг үнэлэх тасалбар  хэвлэж бэлтгэх

Алхам 2: Хичээл төлөвлөлт жендэрийн эрх тэгш байдалтай хэрхэн холбогдож буйг тэмдэглэл хөтлөн хэлэлцүүлэг хийнэ.

Хэлэлцүүлэг хийхдээ:

  1. Хичээлийн агуулга, арга зүйн онцлогийг 2 нотолгоогоор илэрхийлэн ярилцана.
  2. Өөрийн хичээл төлөвлөлтөд тусгах арга зүйн ямар санаа байна вэ?
  3. Жендэрийн эрх тэгш байдал, хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтай холбон тайлбар хийнэ үү.

Алхам 3: Цаашид хичээл төлөвлөлт, хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ жендэрийн эрх тэгш байдлыг харгалзан үзэх санааг тэмдэглэнэ.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 13:42:49