ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


  • Хүйс: Хүйс гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаа. Хүйсийн ялгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие махбодтой нь холбоотой байдаг. 
  • Жендэр: Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг ойлгоно гэж тодорхойлсон. (Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиас)
  • Жендэрийн үүрэг: Жендэрийн үүрэг нь цаг хугацаа, нийгмийн байдлаас үл хамааран тогтмол өөрчлөгдөж байдаг ба тухайн нийгэм, соёл иргэншил, тодорхой хүйс бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл үзэл ухагдахуун юм.
  • Жендэрийн тэгш эрх: Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа харилцан ялгаатай үүргийг тэнцвэржүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн нийгэм, гэр бүлийн бүх салбарт эзэлж байгаа байр суурь, чадамж, оролцоог тэнцвэржүүлэхийг зорьдог.
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 14:11:41