Алхам 4. Жендэрийн хэрэгцээ ба хэвшмэл ойлголтыг хэлэлцэх
Жендэрийн мэдрэмж гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг, мөн тэдний хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэхэд хязгаарлалт болж буй хүчин зүйлсийг анхаарч тооцох хүсэл эрмэлзэл, мэдлэг, чадварын тухай ойлголт юм.
Хэлэлцэх асуулт:
- Ялгаатай хэрэгцээ - Хэнд (эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүдэд) юу хэрэгтэй байна вэ? Яагаад?
- Энэ ялгаатай хэрэгцээнд хэрхэн хандах вэ? Ялгаатай хэрэгцээг хэрхэн хангах вэ?
- Ялгаатай хүчин зүйл - Хэнд юу нөлөөлж байна вэ? Энэ нөлөөлж буй хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
- Хүчин зүйлсийг хэрхэн анхаарч тооцох вэ? Уг хүчин зүйлсэд хэрхэн нөлөөлөх вэ?
Ажлын хуудас татах бол энд дарна уу.
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 14:42:33