ДААЛГАВАР 1.5


Ажиллах заавар
ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас 2020 онд гаргасан дэлхийн дурсамжид бүртгэгдсэн Ази, Номхон далайн бүсийн өвийн суурь судалгаанд тусгасан 4 эх сурвалжийг уншаад дараах асуултад хариулна.

Даалгавар

  1. Дэлхийн дурсамжийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүдийн тэмдэглэлд эмэгтэйчүүдийг харьцангуй бага дүрсэлсэн учрыг тайлбарлаарай.
  2. Өөрийн  орныхоо  түүхэн дурсгал, өвүүдээс аль нэгийг сонгон судалж дараах дүгнэлтүүдэд дурдсан ангиллын аль хэсэгт багтах боломжтойг тайлбарлаарай.

Унших мэдээлэл:

Энэхүү судалгааны хүрээнд Ази, Номхон далайн бүсээс олон улсын  бүртгэлд бүртгэгдсэн 109 өв, тус бүс нутгийн бүртгэлд орсон 56 өвийг шинжлэн үзсэн байна. Эдгээрээс 10 өв нь олон улсын болон бүс нутгийн жагсаалтын аль алинд нь бүртгэгдсэн.  Ази, Номхон далайн бүсээс 155 өвд шинжилгээ хийж дараах байдлаар ангилсан. 
Дэлхийн дурсамжид бүртгэгдсэн өвүүдийн жендэрийн мэдрэмжтэй байдлыг үнэлэхдээ голчлон мэдээллийн хоёрдогч эх сурвалжуудыг ашигласан байна. Үүнд:

  1. Жендэрийн уламжлалт хэм хэмжээг хувирган өөрчилсөн өв
  2. Жендэрийн асуудлыг сайтар хөндсөн өв
  3. Жендэрийн мэдрэмжтэй өв

3.    Бичсэн тайлбараа бусдад танилцуулаарай.

Эх сурвалж 1: ЖТБМ 1 - Жендэрийн мэдрэмжтэй нэр дэвшүүлсэн өв
Эх сурвалж 2: ЖТБМ 2 - Жендэрийн асуудлыг сайтар хөндсөн нэр дэвшүүлсэн өв
Эх сурвалж 3: Сакубей Ямамотогийн цуглуулга, Япон
Эх сурвалж 4: Рам Хамхаенг хааны бичээс, Тайланд

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 15:21:37