Эх сурвалж 2:
ЖТБМ 2 - Жендэрийн асуудлыг сайтар хөндсөн нэр дэвшүүлсэн өв
Сэмол Ундонгийн талаарх архивын материалууд
(Олон нийтийн шинэ хөдөлгөөн), Бүгд Найрамдах Солонгос Улс
Олон улсын өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн
ЖТБМ 2 - Архивын холбогдох материалууд нь 1970-аад оны үеийн Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн ахуй амьдрал, нийгэмд эзлэх байр суурь болон улс төрийн үйл ажиллагаан дахь оролцоонд Сэмол Ундонг хөдөлгөөний үзүүлсэн үр нөлөөг баримтжуулан харуулсан байна. Хэрэв нэр дэвшүүлэх өргөдлийн маягтад уг хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаарх алагчилсан бодлого, амьдралд хэвшсэн байдлыг хэрхэн эсэргүүцэж, эрс өөрчлөлт хийхэд нөлөө үзүүлсэн болохыг илүү тодорхой тайлбарласан бол уг өв нь ЖТБМ 3 гэсэн ангилалд хамрагдах боломжтой байжээ.
Олон нийтийн Сэмол Ундонг шинэ хөдөлгөөн нь 1970-аад оны үед Бүгд Найрамдах Солонгос Улсад хэрэгжүүлсэн олон нийтийн санаачилсан хөгжлийн хөтөлбөр юм. Энэ нь 20 дугаар зууны сүүлийн хагаст хэрэгжүүлсэн тус улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн талаарх санаачилгын үндсэн хөтөлбөр байв. Энэхүү хөдөлгөөнийг Ерөнхийлөгч Пак Чун Хи эхлүүлжээ. Энэ нь хичээл зүтгэл гаргах, өөртөө анхаарал хандуулах болон хамтран ажиллах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэг дээр тулгуурлажээ. Тус хөдөлгөөний үр дүнд тосгоны дэд бүтцийг сэргээн засварласан, хөдөө нутгийн амьдрах орчин ерөнхийдөө сайжирсан, өрхийн орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн зэрэг ололт амжилтад хүрчээ. Эцэст нь дүгнэхэд уг хөдөлгөөний урт хугацааны хамгийн чухал үр шим нь бодитоор харагдах ололт амжилтууд нь биш харин хүмүүсийн сэтгэхүйд гарсан огцом өөрчлөлтүүдийн үр дүнд бий болсон ололт амжилтууд юм. Үүний тод жишээ бол улс орон даяарх 34000 орчим тосгон тус бүрд явагдсан ардчилсан үйл явцын үр дүнд эмэгтэй удирдагчийг сонгож эмэгтэйчүүдийг нийгмийн асуудлуудад оролцохыг хөхиүлэн дэмжиж, тэдний удирдан манлайлах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан явдал юм. Сэмол Ундонг хөдөлгөөнд идэвхтэй оролцсоноор тосгоны эмэгтэйчүүд ялгаварлал бүхий уламжлалт байдлаас салжээ. Тэд уламжлалт ёсны дагуу өмнө нь оролцдоггүй байсан тосгоны хуралд оролцон үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдэж, саналаа өгдөг болсон. Олон эмэгтэйчүүд Сэмолын ахлагчаар сонгогдсон нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, тэдний байр суурийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын эмэгтэйчүүд уламжлалын дагуу эрчүүдэд давуу эрх олгодог Күнзийн эцгийн эрхт ёст уламжлалыг баримталдаг 6айв. Сэмол Ундонгийн хөдөлгөөн тэднийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох явдлыг хөхиүлэн дэмжих хүртэл эмэгтэйчүүдийн гэр бүлдээ хүлээх үүрэг нь зөвхөн ээж, охин, бэрийн гүйцэтгэх үүргээр хязгаарлагдаж байсан.
*Азийн Хөгжлийн Банк, 2012. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Сэмол Ундонг хөдөлгөөн: Олон нийтийн санаачилгат хөгжлийн талаарх мэдлэг хуваалцах нь.
https://www.adb.org/sites/default/files/publication/29881/saemaul-undong-move-ment-korea.pdf