Эх сурвалж 3:


Сакубей Ямамотогийн цуглуулга, Япон

Олон улсын өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн.

ЖТБМ 0 - Энэхүү өв нь өөрөө жендэрийн мэдрэмжтэй тул жендэрийн асуудлыг хөндсөн болохыг тодорхойлбол ЖТБМ 1 болгон дээшлүүлэх боломжтой. Сакубей Ямамотогийн тайлбартай зураг, өдрийн тэмдэглэлийн цуглуулга бол Мэйжигийн эрин үе ба 20 дугаар зууны сүүл үе буюу аж үйлдвэрийн хувьсгал Чикухогийн нүүрс олборлох салбарт болж байсан үйл явдлын талаарх хувийн нотолгоо юм. Сакубей нүүрсний уурхайд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн нөхцөлийг дүрсэлжээ. Сакубей энгийн хүмүүсийн үзэл бодол дээр тулгуурлан зурсан тул эдгээр нь эмэгтэйчүүдийн талаарх маш чухал тэмдэглэл юм.
В.Доналд Бертон «Япон дахь нүүрс олборлогч эмэгтэйчүүд›› номдоо уурхайд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралыг тусгажээ. Эмэгтэйчүүдийн ярьсан зарим зүйлс нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дүрслэн харуулдаг. Үүнд: «Бид нүүрсний уурхайд ажиллаж байхдаа бүгд л зовж шаналж байсан. Энэ нь бага зэргийн зовлон биш байсан. Би одоо энэ тухай ярьж байхдаа инээж болох ч тэр үед мэдэрч байсан зовлонгоо мартаж чадахгүй.»
”Ийм нөхцөл байдалд ихэнх эмэгтэйчүүд аз жаргалаа хадгалж чаддаг байсан нь үнэхээр гайхалтай. Гэхдээ цөөн хүн жинхэнэ аз жаргалыг дагасан сэтгэл ханамжийг мэдэрч байсан. Эмэгтэйчүүд бэлгийн харьцааны талаар хошигнон, зугаацдаг байсан ч тэр нь жирэмслэлт болон үүнээс илүү хүсээгүй дарамтад хүргэдэг байсан.”
“Уул уурхайн компаниуд ямартай ч ажилчдаа байраар хангадаг байсан боловч тэр нь хүрэлцээгүй байдаг байсан. Эмэгтэйчүүд ихэнхдээ “хязгаартай ертөнц“-ийнхөө хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрч, амьдралаа нийгмийн бусад салбарын хүмүүстэй харьцуулахаас зайлсхийдэг байсан. Уурхайчдын ядуурал нь өөрсдийгөө сайжруулахыг хүсээгүй эсвэл зайлсхийж болох хувь тавилангаа хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрсний үр дүн биш юм. тэдний амьдралын нөхцөл байдал нь ахуй амьдралаа дээшлүүлэх боломжгүйгээс гадна түүнийг эрэлхийлэхээс илүүтэйгээр  ядуу зүдүү байдлыг тэвчиж,  нийгмийн доод хүрээнд байгаа байр сууриндаа хамгийн сайнаар ажиллахыг тулгаж байсан. Мэдээжийн хэрэг, харамсалтай нөхцөл байдлын төлөө сэтгэлзүйн хувьд асар их төлөөс төлсөн.»
Японы Мэйжигийн үед эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ? Мэйжигийн сэргэн мандалтын үе бол Японы бүх хүмүүсийн хувьд өөрчлөлтийн цаг хугацаа байсан юм. Үйлдвэржилтийн эхэн үед эмэгтэйчүүд тун тааруу нөхцөлд ажилладаг байв. Тэд ямар ч эрх чөлөөгүй байсан. Мэйжигийн эриний төгсгөлд ийм нөхцөл байдал түгээмэл биш болсон. Нийгэм болон гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд эрх мэдэлгүй хэвээр байсан. Гэсэн хэдий ч тэднийг боловсрол олж авахыг нь дэмжиж байсан. Сайн эхнэр, ухаантай ээж болгох зорилгоор боловсрол эзэмшүүлж байв. Эмэгтэйчүүд гэртээ эрчүүдийн нөлөө дор байсаар байсан бөгөөд хууль ёсоор эрх мэдэлгүй байв. 1889 оны Мэйжигийн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсан. Харин 1946 онд эмэгтэйчүүдэд сонгох эрхийг олгосон юм.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 15:25:33