Эх сурвалж 4:


Рам Хамхаенг хааны бичээс, Тайланд

Олон улсын өвийн жагсаалтад 2003 онд бүртгэгдсэн.

ЖТБМ 0 - Нэр дэвшүүлэх өргөдлийн маягтын дүн шинжилгээний тайлбарт ЖТБМ 0 ангилалд хамаарна гэсэн боловч 13 дугаар зууны Сухотхай мужид хамаарах цаг үеийн жендэрийн байдлаарх шинжилгээг өнөөгийн Тайландын эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаатай болохыг тэмдэглэн оруулсан бол ЖТБМ 1 ангилалд оруулах боломжтой байжээ.
МЭ 1292 оны Рам Хамхаенг хааны бичээсийг дэлхийн түвшний ач холбогдол бүхий томоохон баримтат өв гэж үздэг. Үүний шалтгаан нь энэхүү бичээс нь дэлхийн түүх болон соёлын хэд хэдэн томоохон сэдвээрх үнэ цэнтэй мэдээллээр хангадаг явдал юм. Энэ нь Тайландад 60 сая хүн ашиглаж буй орчин үеийн бичиг үсгийн үндэс болсон Тай хэлний бичиг үсгийг зохион бүтээснийг баримтжуулаад зогсохгүй 13 дугаар зууны Тайландын Сухотхай мужийн тухай нэлээд нарийвчилсан ховор тодорхойлолт бүхий мэдээллийг өгдөг. Энэхүү бичээс нь өнөөдөр дэлхий дахинд олон улс орны хувьд үнэт зүйлс болсон сайн засаглал, хууль дээдлэх ес, эдийн засгийн эрх чөлөө, шашны ес суртахуун буюу дэлхийн томоохон шашнуудын нэг болох Буддизмын талаар тусгажээ. Энэхүү бичээсийг Тайландын түүхт Сухотхай хотыг 1991 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхдээ ашиглажээ.
Энэхүү өвийг соёл болон түүхийн үүднээс харахад илт ач холбогдолтой нь харагддаг. Гэсэн хэдий ч уг өвд жендэрийн тэгш байдлын асуудлыг зохих ёсоор тусгаагүй байна.

 

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 15:25:55